Sunday, June 17, 2012
Өвөөгийн яриа
90 гарчихсан нэг өвөөгийн тухай байсгээ л бичдэг дээ. Энэ удаад бас л тэр өвөөгийнхөө тухай.
Яасан гэхээр утасдаад
- Гуйлт байна аа өвөөд нь.
- Өө за, болзох уу? Та хэзээ завтай вэ, би яваад очих уу?
- Тэгээ ч, их баярлана шүү. Хоолонд урья.
- За, тэдэнд уулзъя.Түр баяртай.
Товлосон өдрөө би гэрт нь очиж өвөөгөө суулгаж аваад гэрээс нь холгүйхэн ресторанд орлоо. Гуйлт нь нээх хөөрхөн, бас ихийг бодогдуулсаан.
Ирэх сард монголоос хэдэн хүүхэд ирэх юм. Тэр хэдтэй уулзах юм л даа өвөө минь. Тэр хүүхдүүдтэй яриа өрнүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх гэсэн зорилгын үүднээс намайг хэрэг гарган хоолонд урьсан байгаам. Сүүлд монголоос хүмүүс ирэхэд ч хэрэг болно. Өвөртлөөд аваад явж болно, их зүгээр санаа байгаа биз гэнэ. Би ч тийм шүү, хэрэгтэй гоё санаа байна. Гэхдээ энэ аргыг багш нь хэрэглэдэг юм ш дээ, аль япон хэл үзэж эхэлсэн тэр жилээс гээд өөрийгөө хальт ПР-даад авахаа мартаагүй ээ. Өвөө миний мундагийг гайхаад л. ккк
Гэхдээ би энэ удаад өвөөгийнхөө мундагийг блогтоо бичиж сууна. Юу вэ гэхээр 90 гарчихаад монгол хэл сурна. Үүнийгээ нээх хүндрүүлээд, өөрөө стрессдэж бодохгүй. Завтай үедээ багахаан цаг л зарцуулна. Тийм ч болохоороо ухаан нь санаа нь их сэргэлэн цовоо байдаг байх. Гол хэлэх гэсэн санаа минь удахгүй хадан гэртээ очих юм чинь гэж хүлээлгүй, өөдрөг идэвхитэй амьдраад байгаам. Би аав ээж 2-ыгоо япон хэл сур л даа гэж үглээд дийлэхгүй л явна. Урдаас янз бүрийн л шалтаг хэлэх юм. Одоо сурахаасаа өнгөрсөн. Хөгширсөн гээд л. Манай 2 бүр ус цас болтлоо, дүрэм энэ тэрээр бөмбөгүүлээд багшдаа загнуулаад, сурахгүй бөөн юм болно гэж бодоод байх шиг байгаам. Нүдэнд нь Сэрэлт кинон дээр гардаг Бум хөгшин л харагдаад байх шиг байгаам. Тийм биш шүү дээ, 2-оо. Энэ олон ханз, хирагана катаканаг нь цээжлэх албагүй, криллээрээ үг бичиж аваад л цээжлээд л явахад болох юм шүү дээ. Ингэвэл тархи сэргэг байна, дээрээс нь зугаатай, япон хүн таарвал мэндтэй гээд л олон давуу тал харагдаад байгаам.
Их олон хүнээс сонсож байсан л даа, монголд хүмүүс тэтгэвэрт гарахаар хийх юм олдохгүй, хүмүүс нь ч өөрсдөө нэг тийм идэвхигүй болчихдог, ач зээгээ харах ажил л ногддог, биеэ чагнаад суучихдаг, төр засаг нь нээх анхаарч үздэггүй гээд л. Үнээн, үнэн. Гэхдээ заавал төр засгаас юм хийх болов уу гэж горьдож биш, хувь хүн өөрсдөөсөө эхэлвэл тээ.
Тэгэхээр би ч гандан буурахгүй үглэнэ дээ 2 бурхандаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
Сайхан санаа байна.
ReplyDeleteМиний олон дүү БНСУ-д байдаг юм. Жилдээ нэгээс 2 удаа ээжийг минь урьж аваачдаг гэж байгаа. Гэхдээ ээж минь бас л танай 2 шиг хэл сурахаас бултаад байдаг хүн.
Одоо ер нь хангу хэлний хичээл хийлгэнэ ээ, Бумаа шиг хуулаад л, шүлсдээд л сууж байг, яадаг юм.
Soronzon: zaaval hiilgeerei, jildee hed hed yavdag yum bol bur ch goy yum bna shde, bolomj baina gsn ug, surgahad hehe.
ReplyDeleteUg ni biye chagnaad bhgui zugeer yum shig bgaan. daan ch ugend orohguimaa, jishee bolood ulger duurail uzuulchih hun garch ireerei gej ih bodoh yum, jpn humuus ih baigaa l daa, ulger jishee. hamgiin gol ni mgl hun bh heregtei bgad bgaam, kkk argaa barsan hunii l ug bhdaa gedeg shig l...
харин япон хөгшчүүд их нийгмийн идэвхитэй юм билээ их сайхан. хамгийн наад зах нь бөөнөөрөө цуглаад нэг хөөрхөн тоглоом тоглоод тэмцээн зохиочихно, эсвэл сургуулийн хүүхдүүдийг зам гаргаж өгөх ажил сайн дураараа хийцгээнэ, эсвэл заавал ямар нэг дугуйлан сургалтанд явж янз бүрийн бүжиг дуу элдэв юм сурна, эсвэл нийгмийн ямар нэг хөдөлгөөнд оролцоно гэх мэтчилэн. ингэж өөрсдийгөө завгүй байлгах нь биеийн болон сэтгэл зүйн эрүүл урт удаан наслахад нь мэдээж сайнаар л нөлөөлнө шд.
ReplyDeleteNaraa: heleed yuhev, yu l bol yug l hiij bna shd, bid bas hogshdiigoo tiim bolgomoor bnaa kkk.oorsdoo ch bas nas ahihaaraa tiim bolohiimsan gej bodood bgaa, hudalch hund utsaar yarih bolgond ni bid yahav, ta nar gej sonsohoor uur hureed bh yum kkk.
ReplyDelete