Monday, June 25, 2012

Монголдоо хуулчихмаар 2

2 сард нэг удаа өглөө манаанд гардаг гэж хэлж байсан билүү? Өглөө 7:30 гэхэд бага сургууль хүртэлх замын гарцан дээр эцэг эхчүүд ээлжээр ингэж манаанд гардаг юм. Хүүхүүдээ айх аюулгүй сургуульдаа хүрэхэд эцэг эхчүүд, замын хөдөлгөөнд оролцож буй томчууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүүхдүүдийн цуваа гарцан дээр ирэхэд зураг дээрх дарцгийг өргөж машинд хүүхдүүд зам гарч байна гэж мэдэгдэнэ. Гэрлэн дохиотой гарцан дээр ногоон гэрэл асаж хүүхдүүд зам хөндлөн гарч байх үед дарцгаа барина. Учир нь гэрлэн дохиог үл тоон дүрэм зөрчих тохиолдол гардаг учир. Түүнээс дүрэм журмаараа яваа жолоочийг зогсооно гэсэн үг биш.
Энд нэг хэсэг их осол гарсан. Дандаа л сургуульдаа явж байх үедээ, тараад харих үедээ ослын золиос болсон тохиолдол ихэнх хувийг эзэлж байсан.
Орой нь дарцгаа дараагийн ээлжийн хүнийхээ гэрт оруулж өгнө. Тэр хавтсан дотор харилцах дэвтэр бий. Манаанд гарч байхдаа анзаарсан зүйлээ бичнэ. Ихэвчлэн бүгд эсэн мэнд сургуульдаа хүрсэн, сэргэлэн цовоо өглөөний мэнд гэж мэндэлсэн хүүхэд их, цөөн байсан. Бороотой байсан тул бүгд газар шагайгаад эргэн тойрноо тэр бүр анхаарч харахгүй байсан гэх мэтчилэн зөндөө л юм бичигдсэн байдаг юм билээ.
Үдээс хойш тарахад нь эмээ өвөө нар чухал үүрэг гүйцэтгэнэ. Гарцан дээр зогсож сурагчдаа аюулгүй гэртээ харихад нь тусална. Эмээ өвөө нар ч үүндээ дуртай. Хэдийгээр бид тэтгэвэртээ гарсан ч бидний нийгэмд эзлэх байр суурь хэзээ ч үнэ цэнээ алдахгүй гэсэн бардам бодолтой. Үнэндээ ч тэдний ач буянаар хүүхдүүд минь эсэн мэнд албандаа явж байгаам чинь. Хүүхдээ хүргэж өгч авна гэхгүй, ажлаа амар тайван хийнэ. Монголд бол хэцүү гэж сонссоон. Хүүхдээ хүргэж өгч авах гэж хамаг цагаа алддаг, за тэгээд зам түгжирчихвэл бөөн нерв болоо л гэж. Баян хүмүүс бол жолооч молоочоороо хүргүүлчихдэг гэсэн. Бидний борчуул бол тэгэхгүй шдээ. Хэн нэг нь заавал ажлаа алдаад л хүргэж өгч авахгүй бол болохгүй. За тэгээд охидтой айл бол бүр хэцүү. Ингээд бичээд байвал их юм байна өө.
Хамгийн гол нь энд манаанд гар гэж төр засгаас нь хэлж өгөөгүй. Эцэг эхийн зөвлөл, хорооныхон өөрсдөө л ярилцаж байгаад л шийддэг гэсэн. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй ээ гэж...
Зураг 1: Дарцгаа хийдэг уут, харилцах дэвтрээ хийдэг хавтас.
Зураг 2: Даавуугаар хийсэн дарцаг. Зам хөндлөн гарч байна гэж ханзаар бичсэн болой.
Зураг 3: Бороо цастай үед хэрэглэнэ.

4 comments:

  1. Нээрээ л хуулаад хэрэгжүүлмээр, заримдаа, хүүхдээ зөөгөөд байна уу? ажлаа хийгээд байна уу? ойлгохоо байчихдаг ш дээ, арай хийж сургууль хүрнэ, түгжирнэ, буцаад түгжрэнэ, бачуурч байгаам чинь...

    ReplyDelete
  2. Харин тиймээ, үнэн сайхаан. Намайг хэл мэдэхгүй болохоор дайчлахгүй байх шиг байгаан, хэл мэддэг бол би ч гэсэн өглөө зогсмоор л байна. Тэр аймаар авааруудыг уншсаан хөөрхий хүүхдүүд, нэг нь бүр жирэмсэн ээжтэйгээ цуг. Ум мани бадми хум.
    Гэхдээ манай монголд бүр тэрнээс аймаар аймаар хэргүүд гардаг гарч байгаа гэж бодохоор бүүр аймаар санагдаж байгаа юм чинь.

    ReplyDelete
  3. Би одоо буцаж очоод хүүхдүүдээ 10 жилээ төгстөл нь зөөнө л гэж боддогий шд. Тэр хүртэл манай улс тайван сайхан улс болж амжих нь уу.

    ReplyDelete
  4. Naran4:16 PM

    Bi neeree ogloo valet parking-nii ajil hiideg shdee, huuhduudhee surguuli deer. Mashintai irj bgaa humuusiin haalgiig n ongoilgoj huuhduudiig buuhad n tusladag ajil.

    Bas zarim emee ovoo nar irtsen valet hiigeed zogsoj bna. Zarim tsaas havchdag urt havchaar tortoi baritsan hog tuugeed tseverleed yavj bdag um.

    Er n surguulias n iim iim ajild sain duraaraa tuslah hun bval neree ogno u? gesen zahia irdeg, terniinh n daguu etseg ehchuud n bolomjooroo tuslaad yavdag.

    Bi mongold ochvol ooroo uriulj bgaad surguuliin uudend ter valet parking-nii ajliig hiine gej morooddog shde. Hehe.

    ReplyDelete