Япон айлууд хашаандаа, үүдэндээ цэцэг их тарьдаг юм. Бас янз бүрийн тоглоом тавьсан байх нь их. Талбай томтой, багатай байх нь ер хамаагүй, яаж ийгээд л цэцэг эсвэл мод тарьчихнаа. Ээж минь ирээд явахдаа зургийг нь их авсан. Хариад хашаагаа гоёх юм гэсэн. Манай хашаа тэндээ л гоё хашааны тоонд орно. Гэм нь хашаанаас гараа бол аймар дөө. Ээж аав 2тоо хэллээ. Ойр хавийнхаа хөрштэйгөө танилцаад энэ хавийн чулуугаа янзлаад гоё гоё цэцэг тарихыг бодоорой...
Аниа дүү 2 нэг цаасан дээр эвтэй найрамдалтайгаар зураг зурсан нь. Бага зулзагаасаа юу зурж байгаа юм бэ? гэсэн чинь Тонари но Тоторо гэдэг хүүхэлдэй кинонд гардаг хав хар хөө гэсэн. Жинхнээсээ тийм хөө байдаг шд нээрээ японд. Кинон дээрх шиг өнхрөөд байхгүй ч жаахан гар хүрээгүй удсан газар тийм тас хар болчихсон байдаг юм. Ер нь энд тоос гээч юм чинь жинхэнэ утгаараа оршин тогтноно. Чийгтэйн шинж тэмдэг. Чийглэг байх нь сайн ч талтай, муу ч талтай. Одоо ч дасдаггүй зүйл их л байдаг юм. Жишээ нь аалз тороо татчихна. Эхэндээ чийгнээс хамгаалдаг зүйл аваад тавьчихдаг гэж мэдэхгүй хувцас хунар, идэж уух зүйлээ хөгзрүүлээд л...
Утсаараа авсан зурагнаас оруулаад бичиж байсан бага зулзага утас булааж авсан тул 2хон зураг л оруулав лол.
Айлуудын үүд нээрэн үнэн гайхалтай шүү тээ. Би бас зураг аваад л цуглуулаад байгаа. Тэр чийгнээс хамгаалдаг юу байнаа?
ReplyDeleteОхидууд гоё зурж байнаа. Урамшуулаад сайн хөгжүүлээд өгвөл тиймээ. Манай охин бас их зурнаа, шагнал энэ тэр аваад л байдгийн, зурдаг хүүхдүүд арай өөр гярхай байдгийн, харж үзэж байгаа юмныхаа хэр баргийн хүн анзаархааргүй деталийг харчихсан байдгийн. Юмыг ихэвчлэн өөрөө дараа нь зурвал гэж хардаг юм шиг байна лээ.
ReplyDelete2oo ih bayarlalaa. orj garch bdgt.
ReplyDeleteNaraa delguureer yavhaar bdiin. daraa chaduul zurag oruulii.
Piglet ohind ni amjilt husey.