Tuesday, April 09, 2013

Шүдний үзлэг

2 ой хүрээд хүүхэд сайн хазаж идэж сурдаг тул төрөл бүрийн л зүйл идэж эхэлдэг. Тэр үеэс хойш хүүхдийн шүдний асуудал эхэлдэг гэнэ. Ой 6 сарын үзлэгээр хорхойтой шүдтэй хүүхдийн хувь 1,5 байдаг бол 3 насны үзлэгээр 17,7 хувь болж нэмэгддэг гэнэ. Тэгэхээр зөвлөгөө өгөх зорилгоор үзлэгт хамруулдаг. Шүдэнд нь хорхойтохоос сэргийлж фтор түрхэж өгдөг юм байна. Үзлэгт хамрагдахдаа ам зайлах хуванцар аяга, алчуур, хүүхдийн дэвтэр, асуултын хуудас зэргийг авч очно. Энэ тухай бичгээр мэдэгдсэн. Шуудангаар ирсэн. Үдээс хойш ажлаасаа чөлөө аваад яваад ирсэн. Одоогоор хорхойтой шүд алга байна гэсэн.
Зөвлөгөө нь:
1. Өдөрт өгөх амттаны хэмжээг тогтоох
2. Чихэрлэг зүйлээс аль болох татгалзаж давслаг амттан өгж байх. Жишээ нь хатаасан загас гэх мэт.
3. Жүүс, ундаа аль болох өгөхгүй байх. Ялангуяа унтахын өмнө.
4. Өдөр бүр шүдийг нь угааж өгч байх.
5. Тэртэй тэргүй унаад, том хүний шүд ургах юм чинь гэж хайхрахгүй өнгөрөөж болохгүй. Сүүн шүдний хорхойтлоос шалтгаалж сүүлд ургах шүдэнд ч асар ихээр хортой нөлөө үзүүлдэг.
Гээд л зөндөө л зүйл ярьж өгсөн. Заримыг нь санадаггүй. Нэг чихээр минь гарчихсан бололтой. Хэ хэ. Том зулзагыг их идэвхитэй угааж өгдөг байснаа санаад байгаам. Багыгаа аниад нь даалгаж байна гээд жаахан хойрго хандаад буй алдаагаа засна аа.
Зурган дээрх шүдний үзүүлэнгээс хүүхдүүд айгаад ээждээ наалдаад л хөөрхөн...

2 comments:

  1. mundag yumaa manaid hun buhen shudiin ugaalgaj sur gej heldeg chyag ingej saihan tailbarlaad huuhduuded oilguulah system baihgui yum daa

    ReplyDelete
  2. harin tiime. heleed yuhev. eej nar l hicheeh heregtei bolj bgaam...iim ued.
    eruul mendiin talaar ih l medlegtei bhgui bolohoo bsn ue bnaoo.

    ReplyDelete