Яагаав дарга болсон гэж байсан даа. Ганц нэг найзууд сонсчихоод монгол буцаад, хороонд ажилд орчихож, карьер хөөгөөд алга болж гэж ойлгосон гэсэн шүү хаха. Ерөөл бат оршиг.
Саяын бүтэн сайнд өглөө 8 цагаас гадаах цэцэрлэгтээ цуглав. Бага сургуулийн 3 дугаар ангиас дээш ангийн хүүхдүүд, ганц нэг эцэг эхчүүд. Яасэн гэхээр хог цуглуулах гэж. Энд хогоо ангилж хаядаг. Шатдаг, шатдаггүй, том оврын, сонингийн цаас, цаасан хайрцаг, лааз, шил, хуванцар сав гэх мэтээр. Мөн хог ачих өдөр нь хуваарьтай, манайхан шиг дүүрэнгүүт нь гаргаад хаячихгүй. Хог ачих өдөр хүртэл, гэрийн хог дүүрсэн ч гэртээ л байлгана шүү дээ. Зун жаахан хэцүү, ялаа шаваад.
Энэ удаад сонин, цаасан хайрцаг, лааз гэсэн хог хаях өдөр нь байж таараад. Үүнд нь хорооны хүүхдүүд дайчлагдана. Хог хаях цэг нь цэцэрлэгийн хашааны гадна. Ойрхон гэртэй хүмүүс нь хогны цэгт авчраад хаячихдаг юм байна. Жаахан зайтай хүмүүс нь гэрийнхээ үүдэнд гаргаад тавьчихдаг юм байна. Тэрхүү үүдэндээ гаргасан хогийг нь дээр дурдсан хүүхдүүд, бидний хэдэн эцэг эхчүүд цуглуулж хогны цэгтээ авчирав.
Хогоо цуглуулж дуусахаар оролцсон хүүхэд бүрт ундаа өгч байсан. Тэрнийг худалдаж авах үүргийг санхүү хариуцсан цэрэг гүйцэтгэсэн. Хэ хэ
Ингээд хүүхдүүд тарж, албан үүрэг хариуцаж авсан дарга цэргийн хэдэн нөхөд үлдэж, хогны машин иртэл хүлээсэн. Эхлээд сонин ачих машин нь ирсэн. Харин цаасан хайрцгийг ачих нь бүр өдөр ирдэг тул хүлээх шаардлагагүй гэсэн.
За ажлын тайлан нэг иймэрхүү.
Өө тийм, 5 дахь өдөр нь нэг хурал болсон. Тэр хурлын талаар дараа бичье.
No comments:
Post a Comment