Thursday, August 01, 2013

Зуны даалгаварт

-Охидууд амарчихсан уу?
-Тэгсэн.
-Хэн харах уу, ажилтай үед чинь.
-Аниа нь надтай хамт ажил дээр даалгавраа хийнэ. Бага нь цэцэрлэгтээ.
-Өө цэцэрлэг нь амардаггүй юм уу? Аятайхан юм.

Энд цэцэрлэг 2 янз байна. 1. Сурган хүмүүжүүлэх, 2. Асран хүмүүжүүлэх. (Би нь ингэж орчуулаад байгаа.)  Эхнийх нь бага цагаар хүүхдээ өгдөг. Ажил хийдэггүй ээжүүдэд зориулсан. Тодорхой хэмжээний амралтын хугацаатай гэж дуулсан. Туршлагагүй тул сайн хэлж мэдэхгүй байна. 2 дахь нь бүтэн цагаар ажилладаг ээжүүдэд зориулсан. Бага зулзага энэ 2 дахид нь явдаг бөлгөө. Тэгэхээр амралт байхгүй. Ажилтай ээж аавуудад үнэн тааламжтай.

За том зулзага үнэн завгүй хүн байна. Энд нэгхэн сар амардаг. Монгол дахь хүмүүс сонсоод бага амардгийг нь гайхаад. Би ч бас тэгж л бодоод байгаа. Үнэн завгүй. Дагаад ээжүүд нь завгүй. Хөрш айлынхаа охидыг хараад байх нээ. Дугуйлан секц гэж асар үүрэгтэй зүйл байх юм энд. Ээжүүд нь ч уйгагүй гэж юүхэв. Гадаа тоглох завгүй хүүхдүүд л байх.

Ядаж байхад зуны даалгавар нь их. 7 төрлийн зүйл өгсөн байна. Одоогоор 2-ыг нь л хийж дуусгасан.
1. Ханз (дууссан)
2 Тоо
3. Бие даалт
4. Чөлөөт судалгаа
5. Салад хийх (гэр ахуйн хичээл)
6. Зураг, хөдөлмөр, гэр ахуйн аль нэгээр хийсэн бүтээл. Алийг нь хийх ээ эргэлзээд л байх шиг байна. Мундаг хийсэн бүтээл шат шатанд шалгарна. Ангидаа, сургуульдаа, дүүрэгтээ. Нэг шалгараад баярын бичгээр шагнуулж байсан.
7. Зуны drill (дууссан)
8 сарын 10-наас өмнө дуусгах төлөвлөгөөтэй. Шалтгааныг нь дараа хэлнэ ээ.

Ядаж байхад өглөө 6:30-с гадаах цэцэрлэгт гарч радио дасгал хийнэ. Заримдаа орж ирээд буцаад унтана. Заримдаа тэр чигтээ ном уншина.
Эмээ өвөө нь сонсоод хүүхэд амраагаачээ, ядарчихлаа гэнэ. Эндхийн дадал, хэвшлүүд тэс ондоо.

7 comments:

  1. Би бас охиныхоо өмнөөс ядраад л байж байна. Манай охин өдөр өнжүүлэхэд явдаг тулдаа ажлаа хийж болоод л байна. Оройд очиж унших ёстой номнуудаа ойлгож уншсан үгүйг нь шалгаад би давхар уншина, дундаас нь асууж шалгана гээд хичээл орж байх үеээс нь их ачаалалтай болдог уламжлал яг хэвээрээ. Дээрээс нь өдрийн хоолыг нь бэлдэж өгөх том асуудалтай. Энэ сард хамтдаа туршилт судалгааны ажил хийнэ дээ.

    ReplyDelete
  2. heleed yuhev. umnuus ni yadraad hehe.

    ReplyDelete
  3. Huuhediig bagaas n achaalaltai bailgaad surgachihaar tom bolood bargiin achaalaliig toohoo bolidog bhaa. harin ene So, Japan huuhduud togloh zavgui duguilan sekts gd guih ymaa, end zun uvuliin amralt urt, barag Mongoltoi adilhan. Gehdee togloomiin talbai dr huuhed barag uzegdehee bolisoon zavgui huuhduud gkk

    ReplyDelete
  4. Ккк, манай охин өнгөлөн далдлалтанд өртсөн байх оо, гоё байсан гэсээр л ирсэн.
    Гэхдээ нээрээ завгүй байдаг бололтой юм билээ шүү.

    ReplyDelete
  5. Gavaa Lkhava: Со нар бас айхтар гэсэн. Нэртэй төртэй сургуульд орчихвол бүр л хэцүү гэж дуулсан.

    Заяа. Богино хугацаагаар ирж байгаа улсуудад япон шиг сайхан орон но шүү дээ хэхэ.

    ReplyDelete
  6. Хүүе ээ, хаана яагаад тийм завгүй байгаан бэ? Дугуйлан секцэнд хаана яваад байгаан? Манай 2 хэдэн том том хуудастай гэрийн даалгавраа хийж дуусгачихаад аймаар завтай хүмүүс уйдаж үхэх гээд байна шдээ. Ямар дугуйланд явдаг юм болоо явуулах юмсан. Ямар ч байсан усанд сэлэлт энэ жил орохгүй гэсэн. Өөрөөр яаж завгүй байлгах уу? Номын сан явж хэдэн ном олж ирээд уншингуутаа бичингүүтээ авчирч үзүүлчээд л гүйлдээд байх юм. Ядаж байхад би дипломоо бичээд аймаар завгүй юун тэр хоёрыг тоох манатай осолдохгүй өлсгөөд алчихалгүйхэн шиг л байна.

    ReplyDelete
  7. Nogoohon: hehe, 3 yumand yavdag yumaa. bas bus arga hemjeend oroltsono geed l zav muu bh yuma. end tendhiin huuhded zoriulsan arga hemjee bdg, tendees songood orno haaya. manai tom yagaad ih zavgui bnaa gevel bas duugee haraad bna aa hehe.

    ReplyDelete