Би ч юунаас хоцрохов. Өөрийн хэмжээнд уран уран сайхандлаа.
- Танил эмээ нэг шүлэг орчуулж өгөхийг хүслээ. Ч.Чимэдийн "Би монгол хүн".
Мундаг байна уу?Шууд л ийм мундаг бөгөөд хэцүү шүлгээр гараагаа эхлээд. Хэ хэ. Гэхдээ шүлэг сайхан уран яруу орчуулаагүй ээ. Ерөнхийд нь агуулгыг нь л хэлж өгсөн. Ха ха. - "Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш" дууг бас л
орчуулжөгөв. Катакана үсгээр бичих гэж гар хөл эвлэхгүй л жаахан сандарсан болохоос. Миний очиж эх орноо танилцуулсан нэгэн бага сургууль монголын 85 гэсэн байх аа сургуультай скайпаар ярилцах юм гэсэн. Тэгээд энэ дууг дуулах юм уу даа. Япончуудын дуулахыг сонсоод монгол хүүхдүүд савж унах байх даа. Ил л битгий савчихаасай билээ. Эдний хэлэнд байхгүй ө, у, л гэсэн үсгүүдийг яалтай ч билээ. Тэр сургуулийн хүүхдүүд ямар ч буруугүй тул. Хэллэг нь хүн сонсоход инээдтэй л дээ. Нүдэн дээр нь пис пас гээд инээгээд уначихав аа гэж хэлмээр байдаг, яадаг юм билээ? ккк - Монголын үлгэрүүдэд их гардаг мангасыг танилцуулаад. Охидын нэг номон дээр гардаг мангасыг том зулзагаараа зуруулаад өгсөн. Ямар аймар юм бэ гэсэн. Ха ха. Уг нь бол эдний обакэ гэдэг зүйл л дээ. Монгол хэлэнд буухдаа их олон үгээр буугаад. Яг эдний хүүхдийн ном зэрэгт гардаг обакэг монголоор олж хэлэхэд бэрхшээлтэй байлаа... Эцэст нь мангас дээр тогтлоо энэ удаад.
No comments:
Post a Comment