Ойрд бүтээлийнхээ зургийг оруулаагүй юм байна. Фб-т бол оруулаад байгаа. Хүмүүс урам хайрлаад л. Баярлаж байна өө. Урмаар тэтгэгдээд л би нь. Хөөрч давхиад л хэхэ.
Яг ийм бүтээл 4-ийг нэхэх захиалгатай. Том зулзагын захиалга. Ширээн дээрээ тавих гэхээр эвхдэг ширээтэй болохоор байнга бүтээгээстэй байна гэж байхгүй. Сандал гэхээр сандал нь бас эвхдэг ккк. Гэхдээ манай эвхдэг сандалд захиалсан юм шиг таарсан тул дөрвийг нэхэх шаардлага гарсан.
Өөр юу нэхлээ байз? Нэлээд хэдэн оймс нэхсэн шүү. Нэгийг нь хүнд бэлэглэсэн. Завгүй байж хэзээд нь амжуулдаг байна аа гэсэн. Хүн ч тэгээд өөрийн дуртай зүйлдээ цаг гаргаад байдаг юм байна шүү дээ.
Гоё юм бэ, надад юм нэхэх зав хайрла гэсэн үү.
ReplyDeleteБи 10 жилд байхдаа төрөл бүрээр нь нэхдэг байж билээ. Зургийг нь хараад шууд нэхдэг яасан ч мундаг байсан юм. Одоо нэг нэхэх юмсан.
Зүү утсаа хаанаас авч байна?
Хэ хэ. Нэг дурлаад эхэлчихвэл бушуухан дуусгах гээд цаг хайрлах байх аа.
ReplyDeleteТэгвэл чи нэхэх юм байна. Санаа зоволтгүй, нэг л сайхан нартай өдөр нэхээд эхлэнэ.
Утас зүүгээ гар урлалын зүйл зардаг тасгаас авдаг. Гоё гоё газар зөндөө бий байх өө. хайвал.