Бага зулзагын нээлттэй хичээл, том зулзагын тамирын өдөрлөг гээд л ар араасаа ундраастай Хувийн ажил нэг иймэрхүү .
Хувьсгалын ажил бас их байна аа. Ирэх хагас сайнд нэг клубт очиж монгол хоол хийхийг заана. Бууз, хуушуур, сүүтэй цай хийнэ. Гол нь цуг хийлцэх хүмүүс маань япончууд. Гурил элдэж чимхэнэ гэж гурилтаж өгнө шүү дээ. Элдэж байна гээд гурвалжин дөрвөлжин юм хийнэ. Чимхэж байна гээд дээр нь гурилыг нь бөөгнүүлээд, жигнэсний дараагаар идэхэд онцгүй. Түүхий ч юм шиг... Би нь зузаан гуриланд дургүйг ч хэлэх үү. Өөрсдөө чимхэж байна гээд ийм хачин юм хийснээ мэдэхгүй, монголчууд чинь яасан хачин юм хийж иддэг байна аа гээд ярина. Тэгэхээр хаширсан хүн болохоор цэцгэн бууз чимхэхийг заагаад, хуушуур аа харин сэрээгээр дараад дараад явчих гэж зааж өгнө гэж бодоод байж байна.
Тэрний дараагийн бүтэн сайнд бас нэг газар очиж монголоо сурталчлах өдөрлөгт дээлээ өмсөөд л загвар үзүүлнэ. Хэ хэ. Яг ч загвар үзүүлэх арга хэмжээ биш л дээ. Дээлтэй хүүхэн гунхаад байхаар чинь хүмүүс бүлтийж ирээд харна аа даа. Од болбол болохоор л их арга хэмжээнд орох юм уг нь. Хүн л болсон хойно од энэ тэр болчихмоор санагдана хааяа ч. Ккк Болохгүй нь, болгохгүй нь сайхан.
8 сард нэг хорооны өвөө эмээ нартай монгол хоол хийж иднэ. Одоогоор яг ямар хоол хийхээ шийдээгүй. Дараа холбогдох хүмүүс нь ирж уулзаад шийднэ. Настай улсууд болохоор тос өөх багатай хоол гэх байх. Бууз хийгээд хажуугаар нь арай өөр хоол хийнэ дээ. Амархан бөгөөд амтархан идчихээр хоол чинь юу билээ?
Халаад эхэлчихсэн. Зуныг яаж бардаг юм байгаан?
Friday, May 30, 2014
Wednesday, May 28, 2014
Гадаад хэл заахаасаа өмнө
Гадаад хэл сайн сурах нь эх хэлээ сайн сурахаас шалтгаалдаг гэдэг. Эх хэл дээрээ өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хүн яаж харь хэл дээр бусдад өөрийгөө ойлгуулж чадах вэ дээ гээд л их яригддаг болсон. Үнэний ч ортой.
Энэ талаар япон ээжүүд судлаад, ном хүртэл хэвлээд гаргачихжээ. Япон ээж нарын мундагийг магтан биширмүй. Уншсан номоосоо түүн толилуулмой.
Уг номын гол агуулга нь, Америкт ажиллаж, амьдардаг ээжүүдийн байгуулсан ЖАМ (Japanese&American Mothers) гэдэг сүлжээнээс эмхтгэн гаргасан хүүхдэдээ англи хэл заахад юуг илүү анхаарах, юунаас эхлэх зэргийг тайлбарласан. Ингэхдээ япон хүүхдүүдийг америк хүүхдүүдтэй харьцуулан, америк японы боловсролын ялгаа, соёлын ялгаа, гэр бүл дэх хүмүүжлийн ялгаа зэргийг харьцуулан судалсан байна. Судалгаагаараа дамжуулан хойшид хүүхэддээ англи хэл заах гэж байгаа бол юуны өмнө эх хэлээрээ санал бодлоо хэрхэн чөлөөтэй илэрхийлж сурах нь чухал гэдгийг дурдсан байна...
Хүүхдэд багаас нь хэвшүүлэх ёстой 7 зүйл байна.
1. Ичимхий, бүрэг занг засах
Үүнд олон хүнтэй газар, өмнө нь уулзаж байгаагүй хүнтэй уулзах зэрэг тохиолдолд хүүхэд дуугаа хураагаад, ичээд байдаг даа. Үүнийг засах арга бол аль болох олон хүнтэй газраар орж гарч байх. Ингэхдээ зүгээр нэг ороод гарахгүй. Жишээ нь номын дэлгүүрт ороод хүүхэд чинь өөрийн хүссэн номоо авахын тулд худалдагчаас нь "өөрийн биеэр" очиж асуух. Учир нь бид хүүхдийнхээ өмнөөс асууж сураглаад, гүйгээд байх тохиолдол их байдаг, хүүхэддээ "ээлж" олгож байх. Мөн хоолны газар ороод, хүүхэд "өөрөө" хоолоо захиалах, худалдагчид баярлалаа гэж хэлж сурах гэх мэт их энгийн зүйлээс эхлэхэд л болно. Ихэнх тохиолдолд хүүхэд нь ичээд, насаа хэлэхгүй байх, ангиа хэлэхгүй байх тохиолдолд ээж аав нь түрүүлээд хэлчихдэг дээ. Угтаа аль болох хүүхдээр өөрөөр нь хэлүүлж байх нь чухал.
2. Бодож тунгаах чавдар
Өөрийн үзэл бодол, өөрийн гэсэн саналтай байх. Бусдын хэлсэн үгээр л аливаа зүйлд хандас бус, тухайн зүйлийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой болгох. Энэ нь нас биед хүрч, нийгэмд гарахад нь асар том үүрэг гүйцэтгэнэ. "Энэ талаар чи юу гэж бодож байна? Хэрвээ чи ... байсан бол? юу гэж бодож байна. Ямар саналтай байна?" гэх зэргээр хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж байх. Америкт хувь хүний саналыг ихэд хүндэтгэн үздэг тул тухайн хувь хүнийг хүүхэд гэлтгүй сонголт олгож байдаг.
3. Сонсох чадвар
Хүний хэлж ярьж байгааг сонсож сурах. Энэ нь таг дуугай сонсоод байна гэсэн үг биш. Үр бүтээлтэй сонсох. Тухайн хүний ярианд анхаарлаа хандуулж, сонирхох. Ингэснээр тавих асуулт ч утгатай болж ирнэ. Хүүхдээ сонсох чавдартай болгохын тулд эхлээд эцэг эх хүүхдийнхээ хэлж ярьж буйг анхааралтай сонсох явдал болно. Ярьж буй хүний өөдөөс эгцэлж харах, ярианы дунд ойлгож буйгаа илэрхийлж толгой дохих ч юм уу, аан уун гэж хэлэх нь чухал. Сонсох гэдэг зүйл бол ярьж буй хүний цагийг үнэлэх гэсэн үг. Энэ нь өөрийн үнэтэй цагийг ч мөн үнэлж, хүндэтгэн, цагийг үр бүтээлтэй ашиглаж чадна гэсэн үг. Мөн хааяадаа радио сонсгох, үлгэр ярьж өгөх зүгээр. Бидний эргэн тойрон нүдэнд нөлөөлөх асар их зүйлүүд байдаг. Нүдийг хааяа ч гэсэн амрааж сонсох чавдараа хөгжүүлж байх нь чухал.
4. Хариулах чадвар
Асуулт тавьж чаддаг байх, хариулт өгч чаддаг байх. Хурал цуглаан дээр япон хүмүүс тэр бүр асуулт асуугаад байдаггүй. Энэ нь бага сургуулийнх нь сургалтын арга барилтай холбоотой ч байж мэдэх. Дуугүй сонсох, ах зах хүнээс асуулт асуух нь ёс зүйд нийцэхгүй гэдэг үзэл давамгайлдаг. Ингээд асуучихвал шоолуулах болов уу? Мундаг асуулт асуухгүй бол гэж бодоод эцсийн дүндээ асуулт тавихгүй байсаар цагийг дуусгадаг талтай. Яриа хөөрөө сайтай, хүмүүстэй хэл амаа ололцохдоо сайн хүнийг хараад байхад асуулт тавьж чаддаг хүн байх нь олонтаа. Баярлалаа, уучлаарай гэдэг үгсийг өргөн хэрэглэж сургах. Хүүхдээ магтаж урамшуулж байх. Алдаа гаргасан ч бай хамаагүй магтаж. Учир нь тухайн зүйлийг хийх гэсэн оролдлого, сэтгэлийг нь бодоод магтаалын үгээр урамшуулж байх.
5. Үгийн сан
Багаас нь аль болох олон үг цээжлүүлэх. Эх хэлээрээ шүү дээ. Эх хэлийнхээ үгний утгыг ойлгохгүй бол англи хэлийг оноож хэлж мэдэхгүй. Америкт сургуулийн анги танхимд "Уншлагын гацуур" гэж байдаг. Уншлагын гацуур дээр уншсан номоо тэмдэглэдэг. Энэ нь яваандаа бүр ой болж өргөжөөд, хүүхдүүд түүндээ урамшаад бөөн баяр болдог. Их дажгүй санаа. Мөн зурагт толь бичиг өргөнөөр ашиглах. Хүүхэдтэйгээ хамт зурагт толь дэлгээд ярилцах, үгийн утгыг хайх нь үр дүнтэй. Хөгжөөнт тоглоом ч хүүхдийн хэл ярианы хөгжилд сайнаар нөлөөлдөг.
6. Ярих чадвар
Өдөр тутмын хоорондын харилцан яриагаа нэг анхаарахад илүүдэхгүй. Бид их товчилж ярих дуртай. Ингэх нь гадаад хэл сураад, түүгээрээ ярих гэхэд ихээхэн саад болох тохиолдол ч байна. Жишээ нь япон хэл нь өгүүлбэрээ бүрэн хэлж дуусаагүй байхад хоорондоо ойлгоцох боломжтой байдаг. Харин англи хэл нь аль болох өгүүлбэрээ бүрэн гүйцэд хэлж байж ойлголцох нь их. Хүүхэдтэйгээ бүтэн өгүүлбэрээр ярилцахыг эрмэлзээрэй.
7. Бусад чадвар
Дуу хоолойны өнгө, нүүрний хувирал, гарын хөдөлгөөн гэх мэт зүйл орно. Ярих үедээ нуруу тэгш байвал өөртөө итгэлтэй харагдана. Жишээ нь америкт нэгэн япон ээж хүүгийнхээ багштай уулзсан чинь "Хүү чинь загнуулж байж доошоо л хараад байх юм. Гэмшиж байгаа шинж алга" гэж л дээ. Японд бол эсрэгээрээ загнуулж байгаа тохиолдолд ихэвчлэн доошоо харж буруутайгаа илэрхийлэх нь их. Харин америкт загнуулж буй бол багшийнхаа нүд рүү хардаг. "Нүд" их юмыг өгүүлдэг гэж энэ болой.
Гэх мэтчилэн англи хэл сурахад анхаарах ёстой хэд хэдэн зүйлийг ээжүүдэд санал болгосон байна.
Монгол ээжүүддээ амжилт хүсэе.

Monday, May 26, 2014
Нээх хөөрхөн
2 зулзага энэ дууг нийлж дуулаад байгаа. Дүрийнх нь дууг ээлжилж дуулаад л, тэрийг нь сонсохоор хайр хүрээд байх юм.
Thursday, May 15, 2014
Бохир ус
Бид ундны усны чухлыг шагшраад л, усаа гаднаас худалдаж авах цаг удахгүй гэж ирээд л ярьдаг. Гэтэл цаана чинь ундны уснаас ч чухал нэг ус байна.
Бохир ус. Эвгүй сонсогдож байна уу? Гэхдээ дэлхий нийтэд асар их хөрөнгө зарж байж хүмүүс бидний гаргадаг бохир усыг цэвэршүүлж эргэн байгальд нь буцаах, дахин ашиглах боломжтой болгодог байна.
Монголд анх ус цэвэрлэх байгууламж хэдийд үүссэн, хүчин чадлынх нь тухай http://surensuren.blogspot.jp/ блогт бичэгдсэнийг уншина уу.
Япон улсад бохир усны тухай хууль байдаг. Холбогдолтой бүхий л асуудлаа хуульд заасны дагуу зохицуулдаг. Хот суурин болгон ус цэвэршүүлэх байгууламжтай. Хэрэглэгчдийн зүгээс төлөх үнийн хувьд цэвэрлэх байгууламжийнхаа хүчин чадал, хэрэглэгчдийн тооноос хамаарч өөр өөр байна. Ундны уснаасаа өндөр үнэтэй байх газар ч бий.
Ус цэвэрлэх байгууламжийг асар өндөр өртгөөр барина аа даа. Тэрнийхээ нэгээхэн хэсгийг айл өрхөөс гаргуулдаг. Хувийн харшид амьдардаг айл бохир усны шугам сүлжээнд анх холбогдохдоо мөнгө төлдөг. Холбогдсоныхоо дараагаар сар бүрийн хэрэглэсэн мөнгөө төлөөд явна. Нийтийн орон сууцанд амьдардаг айлууд сар бүрийн хэрэглээнийхээ мөнгийг л төлнө. Гэхдээ тэр байшинг анх барихад нь бохир усны шугамд холбогдсон мөнгийг нь бариулж байгаа компань, эзэн нь төлчихсөн байна. Тэгээд байраа зарахдаа, байраа хөлслүүлэхдээ үнэндээ ахь хэдийн нэмж тооцоод оруулчихсан байна.
Цэвэр бохир ус нь бүгд тоолууртай. Хэрэглэснийхээ хэмжээгээр тоолуур нь гүйнэ. Усаа хэмнэлгүй урсгаад байвал мөнгө нь ч урсаад байна гэсэн үг. Тийм болохоор япон хүмүүс усыг хэмнэх тал дээр ухамсар өндөр.
Тодорхой түвшинд хүртэл цэвэрлэсэн усаа гол, далайд урсгана. Бордоо болгон ашиглана. Аж үйлдвэрээс гарсан бохир усыг цэвэрлэх явцад гарсан "лаг"-ийг хром зэрэг хорт бодисыг нь шүүсний дараа цемент, тоосго гэх мэт барилгын материалын түүхий эд болгон ашиглана.
Гэх мэт Японд бохир усны төлбөр цэвэр уснаасаа өндөр байх тохиолдол байдаг байх нь.
Монгол дахь бохир усны салбарын өнөөгийн байдлын талаар дараагийн бичлэгт...

Friday, May 09, 2014
Хүүхдийн дуу
Бага зулзага минь цэцэрлэгтээ бие тамирын дасгал хийх болохоор урвайчихдаг гэсэн.
Бага ч гэлтгүй том минь ч бас биеийн тамирт тийм ч сайн биш, бас дургүй талдаа.
Нэг орой багыгаа авахаар очсон чинь багш нь
-Соло-г дасгал хийлгэх аргаа олсон шүү. Энэ дууг сд-г нь тавьсан чинь цоглог гэгч нь
-Багшаа би энэ дууг мэднэ
гэж ирээд л хөөрсөн юм байх. Тэгээд тэр өдрийн биеийн тамирын дасгалыг их идэвхитэй, дуртай хийсэн гэнэ ээ.
Ориг нь олдсонгүй. Одоо энэ дууны дахилтыг гэрийн бүх гишүүд аялаастай.

Тэл хэлтэн
болгочих юмсан гэж охид оо.
Ингэхийн тулд өөрийн зүгээс хийх ёстой зүйл ээ уг нь сайн мэдээд байгаан хэрнээ үйлдэл дээрээ гүйцэтгэхгүй л байна л даа. Зугаатай хэл шинжлэлийг уншаад харьд амьдарч буй хувь хүмүүс бид, тэр дундаа хүүхэдтэйгээ арай илүү цаг харьцдагаараа ээж хүний үүрэг их гэдгийг ухаарлаа. Дахин ухаарлаа гэх үү дээ.
Том нь ч яахав, монголоор бага сага ярина, ойлгоно. Уншдаг бичдэг болгох гээд бага багаар үзэж тарж л байна. Урдах хичээлээ дийлэхгүй болоод байна аа. Даалгавар гэж их байгаад байх юм.
Бага нь одоохондоо хэдхэн үгийн сантай, монгол хэлээрээ. Япон хэлэнд байдаггүй эгшиг, гийгүүлэгч орсон монгол үг хэлүүлэх гэж үзнэ ээ.
Гэртээ голцуу японоор ярих гээд байдгаа больж, одооноос монгол хэлээрээ ярих гэж оролдоно оо. Гол нь хүчлэхгүй байх. Хүчлэхээр хүүхдүүд дуугаа хураачихдаг юм билээ.
Хичээнэ ээ ээж нь.
Японд ч тэл хэлтэнгүүд их бий. Номд бичсэнчлэн тэл хэлтэнгүүд нийгэмдээ арай л илүү байр суурь эзлээд, боломж ч их байдаг бололтой.

Thursday, May 08, 2014
Зугаатай хэл шинжлэл
Юуны өмнө энэхүү номыг өгч явуулсан найзууддаа маш их баярлалаа.
Хэл шинжлэл гэхээр л их сургуульд улаан хамартай, ширүүн багшийн дүр буудаг юм шдээ.
Андахгүй дээ, ангийнхан минь, нөгөө ангийнхан минь. Төгссөн бүх л улсууд. Одоо харин хичээл заадаг эсэхийг мэдэхгүй байна.
Унагаадаг багш гэж сонсоод автоматаар унаад байсан би лав. Хэ хэ. За за тэртэй тэргүй унах юм бол уншаад яадаг гээд л. Ккк. Одоо нэг хичээлд нь суувал сонирхолтой байх болов уу гэж хааяа боддог юм.
Тэгсэн энэ ном тухайн үед заалгаж байсан хэл шинжлэлээс арай л өөр байгаад байна. Үнэндээ сонирхолтой байгаад байна. Онигоо уншдаггүй хүн чинь, жишээ авсан онигоог нь уншаад пис хийтэл инээж байгаад л уншив.
Их л олон зүйл мэдэж, ойлгож авлаа. Зөв бичгийн дүрэм өөрчлөгдөөгүй юм байна шүү дээ. 700 үгийг цэгцэлсэн гэнэ. Тэр цэгцэлсэн үгсийг нь олж мэдэх юмсан...
Шавьж эрвээхэй, дэгдээхэй гэж одоог хүртэл бичээд, уншаад байсан чинь шавж, эрвээхий, дэгдээхий болж цэгцлэгдсэн гэнэ. Би мэдээгүй хаагуур явж байсан юм бол доо гэж.
"Сонирхолтой хэл шинжлэл" номыг захина аа.
Жич: Ном оо уншиж л байгаа шүү. Оруулах завдал болохгүй байна.

Атаархмаар зураг
Энэ их модтой уулыг нь харахаар атаархдаг юм. Монгол орны минь газар нутгийн 10-хан хувь нь ой мод гэхээр арай л цөөдөөд...
Харин энд газар нутгийнх нь 70 хувийг эзлэнэ. Дэлхийд дээгүүрт орно. Тэгсэн хэрнээ модоо хайрлацгаая, тарьцгаая, усаа хэмнэцгээе гэж ярьдаг улс. Энэ усны асуудлаар, тэр дундаа бохир усны талаар бичлэг оруулна аа.
За энэ моднууд намар өнгө алаглаад гоё болдог юм. Бас газар газрынхны жуулчдыг татах нэг зэвсэг болно оо болоогүй. Манай мужийн тэр уулын моднууд тэгж өнгө алаглаад таны сэтгэлийг сэргээчихнэ шүү дээ гээд рекламдаад байна шүү дээ. Тэрийг сонсохоор чинь нээрээ л очиж байгалийн сайхныг харан баясаж, сэтгэлээ сэргээдэг хэрэг гээд явна. Ганцхан уул ус, модоо харчихаад за баяртай гэхгүй, ойр хавийнх нь буудалд хононо, иднэ ууна гээд тэр орон нутагт орлого орно оо доо. Гэх мэтчилэн.
Модоор чинь ганцхан тайрч аваад ширээ сандал, ор зэргийг хийхгүй байна л даа. Агаар усандаа, аялал жуулчлалдаа хүртэл ашиглаад байна манайхаан.
Харихаараа өчнөөн мод тарина аа...
Жич: Харихаараа гэж хичнээн олон жил ярив даа гэсэн биднийг. Хэ хэ. Яахав санаж явбал бүтнэ ээ гэж.

Wednesday, May 07, 2014
Санаа авахаар зураг
Энд тэнд явахдаа санаа авчихмаар зүйл их таардаг юм. Ухаантай утастай болсноос хойш байнга зураг дарна шүү дээ.
Кино театрын хүлээлгийн танхим. Бяцхан жаалуудад зориулсан. Хүлээнгээ зураг зурах нь зураад, тоглоом дэлгээд тоглох нь тоглож харагдсан. Модоор хийсэн.
Би нь гэх мэтчилэн энд тэнд явахдаа иймэрхүү олон нийтийн газрын дажгүй шийдэлтэй зүйлийг нүд тусгаж харна аа, тэр бүр эндээ оруулж амжихгүй юм.
Айлууд нь мундаг мундаг том модон ширээтэй байх нь элбэг. Дараа нээрээ айлын модон ширээний зураг дарж ирнэ ээ.
За энэ хөдөөний нэгэн гуанзанд ороход ширээн дээр нь байсан цэцэг. Гадаанаа тарьсан цэцэгнээс таслаад, вааранд хийсэн байсан. Нөгөө талын ширээн дээр улаан өнгийн цэцэг харагдана лээ.
Шавар ваарнууд нь их таалагдаад байдаг юм. Ер нь япончууд шавар эдлэлд их дуртай. Үнэтэй тэр нь. Аяга, тавагнаас эхлээд л.
Хэлэх гээд байгаа гол санаа минь эд нар заримдаа нэг тийм сүр бололгүй, байгаа зүйлээ ашиглаад асуудлыг шийдчихдэг юм. Уг нь бол жижиг зүйл дээр сүр болдог улс л даа. Хэ хэ.

Ууж идсэн зураг
оруулна аа.
Сүүлийн 2 жил явж чадаагүй. Зулзаган хулс түүхээр. Түүх ч гэж дээ, үндэстэй нь сугалаад авна. Хальслаад чанаж иднэ. Энэ тавган дээрх шаргал өнгөтэй нь тэр зулзаган хулс. Өвөрмөц амт гэхээр зүйл байхгүй, цуу гэх мэтээр амталж иднэ. Одоо иддэг улирал нь.
Голд байгаа ногоон өвч бол Petasites japonicus гэнэ ээ. Монголоороо бас л хэлж мэдэхгүй байна. Чанаж иднэ.
Хамгийн цаана байгаа тод ногоон өнгөтэйг нь юу гэлээ дээ, санадаггүй ээ.
Амралтын 4 өдрийн 4 өдөр нь уув. Хэдэн кг нэмэгдсэн бол? гэхээс айгаад жин дээр гарч зогсохгүй л байна. Хэ хэ.
Гол нь хатуу юм уухгүй нь сайхан юм даа. Угийн сул архиа эд нар усаар, мөсөөр, цайгаар, ундаагаар гээд л ойр зуур байгаа зүйлсээрээ найруулж, шингэлж уух юм аа. -Монгол эсрэгээрээ тэ.
гэж над руу сүрхий харан хэлж байгаад л уусан. Монгол явж ууж идсэн ганц нэг нь монгол явж үзээгүй нэгэндээ мэдэмхийрч ирээд л хэлж байна лээ. Сүүлийн үед өөр болсоон гэж би өмөөрөөстэй. Хэ хэ. Өөрчлөгдөж байгаа биз дээ? Хатуугаар нь ууж биеээ хордуулахаа больсон биз дээ?
Амралтын зураг үргэлжлэлтэй...

Алтан долоо хоногоор
Сайхан амарлаа. 7 сар гартал улаан өдөр байхгүй. Улаан өдөр гэдэг нь ямар нэгэн баяраар амрахыг хэлээд байгаа юм. Хуанли дээр улаанаар тэмдэглээд, энэ өдөр амарна шүү гэж мэдэгдэж байгаа нь тэр. Эхэндээ ч яг тийм баярын өдөр болоод амраад байгаам байна гэж идэвхитэй нь аргагүй цээжилдэг байсан бол одоо хэт дасаад мартааский. Улаан өдөр гэж л ярьдаг болоод байна. Хэ хэ
Улаан өдрөөр гэр бүлээрээ ойр зуур орж гарах нь гараад, аялах нь аялдаг юм ихэвчлэн. Цөөнх хэсэг нь найз нөхөдтэйгөө нийлж ууж иднэ ээ иднэ. Яаж зүгээр байхав. Харин хэт хавтгайралт байхгүй.
Бид ч усыг нь уувал ёсыг нь дагаад гэр бүлээрээ агаар салхинд гарсан. Хүний газар биднийг өөрсдийн үр шиг ээ л сайхан хүлээж авдаг япон ээж аав дээрээ очиж амарсан. Дараа хэзээ ирэх үү гээд л үлддэг сайхан хөгшчүүл бий.
Олон үгээр яахав дээ, зураг үзүүлнэ ээ.
Цэцэгс харахаараа л зураг дарах гэдэг хоббитой. Ээждээ үзүүлэх гэж тэр. Ээж минь хашаандаа цэцэг тарих дуртай. Энд хөдөө газар бараг ихэнхи айл нь гадаанаа цэцэг тарьсан байна. Хашаагаа дан модоор, цэцгээр хийсэн айл ч бий.
Дарсан цэцэгсийнхээ нэрсийг хэлж мэдэхгүй ээ. Тольдохоор монголоороо ч сонсож байгаагүй нэрстэй таарах юм. Эхний шар цэцгийг хуурамч сэрүү цэцэг(daffodil), ягаан, улаан цэцгийг тэрэлж гэнэ ээ. Зөв эсэхийг хэлж өгөөрэй, мэддэг хүн байвал. Англиар azalea гэнэ ээ.

Удаан хүлээсэн шүү
5 сар таныг. Учир нь алтан долоо хоног болно. Бүтэн жил хүлээлээ шүү дээ хэхэ.
Уулын мухарт очиж амрана. Агаар салхинд, байгальтайгаа ойрхон.
Ирээд сонин сайхан байвал бичнэ ээ.
Энэ бичлэгийг оруулах гэж явсаар байтал амралт дуусаад ажил алба эхэлчихлээ гэж
Ганц нэг зураг хөрөг дараагийн бичлэгээр оруулна аа.

Subscribe to:
Posts (Atom)