Өнгөрдөг бүтэн сайнд бид том зулзагынхаа дүрэмт хувцсыг захиалсан. Жаахан оройтсон байж магад. Энд тэндхийн дүрэмт хувцас зардаг дэлгүүрүүд мэдээлэл сайтай, манайхаас хувцсаа аваарай гээд танилцуулга энэ тэрээ өгөөд эхэлдэг юм билээ. Бүр түрүү жилийн 12 сарын эхнээс эхлээд л. Эрт захиалбал янз бүрийн урамшуулал байдаг юм билээ. Бүр хажуу айлын таньдаг гэр бүл над руу утасдаад дүрэмт хувцсаа хаанаас авах гэж байна? , захиалгаа өгсөн уу? гэснээ өөрсдөө авсан газрынхаа хаягийг өгөөд байсан. Бид урмыг нь бодоод очиж үзсэн. Өөр газраас захиалсан л даа.
Үнийн хувьд хоорондоо нэг их ялгаагүй, материалын хувьд бага зэрэг өөр байдаг юм билээ.
Эхний ээлжинд 3 хос захиална. Юбка, жилетка, гадуурх цамц. Дээрээс нь ханцуйтай цагаан цамц худалдаж авна. Зун болохоор нимгэн юбка, богино ханцуйтай цагаан цамц нэмж захиална. Тэр бүр мөнгө нэмж төлнө.
За энэнээс гадна цагаан, хар оймс, гутал, цүнх, биеийн тамирын иж бүрэн хувцас, дугуйлан секцний хувцас гээд л ер нь бол зардал их гардаг гэсэн. Гэхдээ охин хүүхэд нэг хувцсаа 3 жил өмсчихдөг гэсэн. Банди нар нь илүү хөдөлгөөн ихтэй тул зарим нь дахин нэгийг захиалдаг гэсэн. Хэ хэ
Дунд сургууль бүр хоорондоо нэг их ялгаагүй ч өөр өөрийн гэсэн дүрэмт хувцастай. Зангиа гэх мэт нь л жаахан өөр. Мөн цагаан судал нь хоёр, гурав гэх мэт нь өөр байдаг юм билээ.
Захиалга өгөхдөө эрт захиалдаг нь хүүхэд бүрийн биеийн хэмжээг авч байж яг тухайн хүүхдэд зориулж оёдлын үйлдвэрт захиалдаг гэсэн. Тэгээд бэлэн болоод дэлгүүрт нь ирэхээр дэлгүүрээс над руу утасдана. Тэр үед мөнгөө төлнө.
Энхий 1 жилд юбкыг дээрээс нь тавьж уртасгаж өгнө, пиджакийг нь ханцуйнаас нь тавьж уртасгаж өгнө гэх мэт зүйл нь үнэгүй байна.
За нэг иймэрхүү. Удахгүй хүүхэд нь төгсөх гэж буй зарим нэг уншигчиддаа бага ч гэсэн мэдээлэл өгч чадаа болов уу даа.
jijig yumand ch mash ih anhaardag humuus yumuu daa. tegej bgaa yum chini huvtsas ni ih huurhun haragddag bh daa.
ReplyDeleteХүүхэд шинээр сургуульд орох сайхан шүү. Юмыг чанартай хийдэг газарт хүүхэд хувцсаа их удаан өмсөж байгаа юм. Хувцсыг нь яг тэгээд биед нь тааруулаад өгөх гэж. Аргагүй л хүний төлөө бүгдийг боддог газар шүү. Манай энд бол байгаа размеруудаас сонгоод л авдаг юм. Гэхдээ хувцас нь чанар сайтай л даа.
ReplyDeletemash nariin jijig zuiliig anhaaraad, ter ni zarimdaa yadargaatai sanagdana. hehe
ReplyDeleteuu chanar gej yarih yumgui yum bnle, duremt husvtas ni...