Thursday, July 16, 2015

Соёмбо

Бага зулзагын минь зурсан соёмбо. Нэг өглөө сэрчихээд хэвтэж байснаа гэнэт босоод, нэг юм зураад байв аа. Дараа нь албандаа явсан хойгуур нь юу зурж гэж харангаа зурсан цаасыг нь хаяхаар дэлгээд харсан чинь их хөөрхөн зурчихаж ээ. Өхөөрдөөд шууд зургийг нь дарлаа. Бас шууд нүүр номдоо орууллаа. Лайкийг бол  цуглуулж өгч байна лээ. Ха ха

Хананд минь томоос том далбаа өлгөөтэй байдаг юм. Эх орноосоо хол байгаа ихэнх залуус ингэж өрөөндөө далбаагаа хаддаг байх аа. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс. Эмэгтэй хүмүүс нэг их тоодоггүй байж магад. Би лав гэрийнхнээсээ түрүүлж ирчихээд 4 сар болохдоо далбаа энэ тэрээ ханандаа өлгөнө гэж зүүдлээгүй л юм дааэ Тэгсэн хань ижил ирээд нэг их удалгүй далбаа минь байраа олсон доо. Нэг өдөр ажлаасаа тараад ирсэн чинь гэр нэг л өөрөө. Юу билээ? гээд гайхаж хэсэг зогсож орчноо тойруулж харж байснаа санадаг юм. Хэ хэ.

Нэг удаа угаалгын машинд хийж угаагаад жаахан онцгүй болгочихсон. Гараараа угааж баймаар юм билээ.

Бага сургуульд очиж улсаа танилцуулах, энд тэндхийн улсаа сурталчлах арга хэмжээнд далбаагаа байнга авч явна шүү дээ. Гэхдээ гэрийнхээ далбааг биш, ажлаасаа зээлж аваад явна. Учир нь манай ажилд олон улсын далбаа байдаг юм. Тоог нь санадаггүй ээ. Монгол гэхэд 3 ширхэг бий. Тэгэхээр хэр хэрэгцээ ихтэй байгаа нь мэдэгдэж байгаа биз? Зарим нэг улсын далбаа нэг л ширхэг байдаг юм.

Нэг онцгүй нь, энд тэнд арга хэмжээнд ихээхэн хэрэглэдэг хэлхээтэй жижиг далбаан дунд монгол байдаггүй нь харамсалтай. Энд тэнд тийм хэлхээтэй далбаа өлгөсөнтэй таарвал байхгүйг нь мэдсээр байж зулзагуудаараа хайлгана аа, аминдаа тогтоож уу гэдгийг нь шалгаж байгаа нь тэр. Хэ хэ.
-Өө, байхгүй байна шдээ, ээж ээ.
-Харин тийм байна шдээ, гомдол мэдүүлэхээс...

Төрийн минь далбаа бас тайлбараад танилцуулахад овоо хөөрхөн цаг авна. Агуулгаар баялаг.

2 comments:

  1. Ээ яасан хөөрхөн юм бэ. Мундаг зуржээ.
    Нээрээ л эмэгтэй хүн далбаа энэ тэрийг тоодоггүй байхаа. Би ч гэсэн ирээд 5 сар болоход санаанд ч орж байсангүй. Нөхөр ирэхдээ ханандаа өлгөх томыг, ийш тийш явахдаа авч явах дунд зэргийг, охины цүнхэнд оёхоор жижгийг, хөргөгчин дээр наахаар наадаг нэлээдийг авч ирж билээ. Манайд бас өлгөөтэй, хааяа нэг тоос шороог нь арчнаа тэгээд л дээр үеийн айлууд ханандаа хивс өлгөдөг байсан шиг өлгөөтэй л байгаад байгаа хэхэ.

    ReplyDelete
  2. hehe, tiim bgaz.

    harin huuhnuud bid setgeliin hat saitai bolohooroo tegj sanadaggui bhaa.

    erchuud chin tsagaa tulahaaraa nyaltsgai amitad, hehe.

    ReplyDelete