Уламжлалт бичлэг.
Бага зулзагын урлагийн үзлэг. За эндэх урлагийн үзлэг ямар байдаг тухай улиг болтлоо л бичиж байгаа байх тийм үү?
За энэ хэд хоногийн өмнө ирсэн албан ёсных нь урилга. Энэхүү урилганаас өмнө мэдээж бичгээр мааш эрт мэдэгдсэн. Хагас сайн өдөр ажилладаг эцэг эхүүд ажил албаа зохицуулна гэсэн үг.
Дээгүүрээ цагаавтар цамцтай, доогуураа хар нарийн өмдтэй ирэхэд болно гэсэн байсан. Бид байгаагаа үзсэн чинь цагаан цамц нь хүүхэд л болсон хойно юм хум асгаад шарлуулчихаж ээ. Би нь өө яадаг юм, энэ цамцыг нь өмсгөе гэсэн аав нь нэг цамц авчихаа, аав нь мөнгийг нь төлнө гэсээр байгаад худалдаж авав. Гэхдээ төлбөрийг сангийн сайд би л төлж байгаа юм чинь. Хэ хэ
Бага зулзага тэгсэн шинэ цамц авна гэж багшдаа ярьж л дээ. Орой авахаар очсон чинь
-Яана аа? Төвөг удсанд уучлаарай. Энгэр дээрээ хээ хуартай цамцтай ирэх тохиолдол байдаг юм чинь, бага зэргийн толбо хамаагүй шүү дээ, гэхдээ ээж аавд онцгүй байвал худалдаж авч ч болох юм. Шийдвэр гаргах эрхийг та нарт үлдээе.
гэв. Тэгээд багш нь хамаагүй гэнэ ээ гээд л байхад л ерөнхийлөгч болох хань ижил би мөнгийг нь төлчихнө өө гэж хошгоруулсаар байгаад л худалдаад авчихлаа. Сангий сайд бас жаахан хэмнэх гэж үзээд хошгоруулалтад яаж ч чадсангүй ээ гэж.
За энэ урилгыг дэлгэхээр хөтөлбөр нь бичээстэй байна. Тэр тэр анги тэгж тэгж гарна гээд. 4, 5, 6 настангууд ээлжилж гарч ирж дуулна, хөгжимдөнө, жүжигчилсэн тоглолт хийнэ.
За найрал дуулна гэж их инээдтэй. 3 настангууд бол еёөн өнгийн хоолойгоор л дуулна шүү дээ. Хэ хэ.
Хөгжимдөх нь бас их хөөрхөөн. Багш нь удирдаач хийнэ. Багшийнхаа гарын хөдөлгөөнийг бса маш сайн харах юм. Ямартай ч их л чадварлаг хөгжимдөж байна. Хангамж ч сайтаймаа гэж л харж суух.
хөтлөгчийг 6 настны ангийнхан ээлжилж хийнэ. Одоо тэр ангийн тийм номер гарна, таалан соёрхоно уу гээд л зарлана. Тэрүүхэндээ гараа хөдөлгөөд л цугласан хүмүүсийг баясгаад байсан.
За энэ төрөл бүрийн хөгжмийн зэмсэгүүд. Дугаар бүрийн хооронд багш нар нь шаламгай гэгч нь гарч ирээд тайзны заслыг хийчихэж байна.
Багш нарын хувцаслалт хар бараан байсан. Учир нь хүүхдүүд л энэ удаагийн гол дүр учир. Тэднээс давж гаран гангалахгүй. Бүгд хөдлөхөд амар гээд өмд өмссөн байсан. За юбка, даашинз өмсөх нь тун ховор. Элсэлтийн арга хэмжээ, төгсөлтийн арга хэмжээнд л ганц нэг нь өмссөн харагддаг.
Жүжигчилсэн тоглолтны хувцасыг багш нар нь хийнэ. Дүрийн хувцаслалтыг толгойнд нь цаасаар хийсэн дүрсийг нь өмсүүлчихэж байна. Ингэхдээ тухайн амьтны дүрсээ хүүхдүүд өөрсдөө зурдаг юм билээ. Зарим ээж аавууд харчихаад татаж унаад байсан. Их л дажгүй хөөрхөн зурсан гээд байсан чинь юу зурчихаа вэ? Ямар ч төсгүй юм байна гэсэн ээж хэд хэд байсан. Хэ хэ. Гэхдээ л хүүхдүүд өөрсдөө зурсан болохоор хүүхдүүд маш сэтгэл ханамжтай харагдана лээ.
Цамц, юбка зэргийг нимгэвтэр мөртлөө урагдах нь гайгүй зөөлөн материалан цаасаар хийсэн байсан.
Мэдээж нээлт хаалтанд нь эрхлэгч багш үг хэлсэн.
За нэг амралтын өдөр иймэрхүү байдлаар зугаатай өнгөрөв.
12 сар ерөнхийдөө тайвандуу боловч бас бус паарий байна аа. Хэ хэ. Удахгүй он гарлаа гэж бодохоор догдлоод л явна даа.
No comments:
Post a Comment