Tuesday, January 26, 2016

Унш унш бас дахин унш

Японы бага, дунд, ахлах сургууль нь "Унш унш бас дахин унш" гэсэн уриатай байх юм. Үгүй ээ бүр цэцэрлэгээс нь юм байна. Уншиж сураагүй байх үед нь багш нар нь, гэрийхэн нь уншиж өгч бай л гээд байна шүү дээ.

Яг ийм үг бичээд энд тэнд хадахгүй ч номны ач тус, уншихын ач тусыг үнэн сайн сурталчлах юм. Гол нь сурагчид өөрсдөөс нь л шалтгаалаад уншдаг нэг нь байхад огт уншдаггүй нэг нь ч байх. 

Том зулзагын сургуулийн номын сангаас сард нэг удаа нэг хуудас тайлан гаргаж сурагчдынхаа ар гэрт хүргүүлдэг юм байна.

Номын санд шинээр орж ирсэн номын танилцуулга, номын сангаас зохион явуулж буй арга хэмжээ, түүний үр дүн гэх мэт зүйлсээ тайлагнана.

Таалагдсан зүйл 1: Нэг сурагч 15-с дээш ном зээлж авч уншсан тохиолдолд номын сан хариуцсан сурагчдын зөвлөлөөс бяцхан хэмжээний бэлэг авдаг гэнэ. Энэ нь гар хийцийн номын хавчуурга гэсэн хөөрхөн жижиг зүйлс байх нь элбэг.

Таалагдсан зүйл 2: Сурагчдын зээлсэн номын тоогоор анги ангиар нь байр эзлүүлдэг юм байна. Жишээ нь дунд сургуулийн 1-р ангийн 5 бүлэг байна. Том зулзагын анги нийт 46 ном зээлж авсан гээд 4-р байрт жагсаж. Эхний байранд 366 ном зээлж уншсан анги орж.
-Хүүе, яасан мундаг юм бэ? Ийм олон ном зээлж уншаад л.
-Гэхдээ байна шүү дээ, ээж минь. Тоо чухал биш шүү дээ чанар чанар. Тэд аягүй бол нээх нимгэн ном олныг зээлж уншсан байгаа даа.

гэсэн яриа болов. Ээж бас бодов, нээрээ ч тийм юм уу? Том зулзага хичээлээ, даалгавраа хийж байна гээд их орой болтол суудаг юм. Тэгээд хэдий завандаа ч ном унших билээ гээд л дотогшоо зулзагаа өмөөрөв. Хэ хэ

Энэ шалгаруулсан хугацаа нь зуны амралт дуусаад 12 сар хүртэлх хугацаанд л сурагчдын зээлсэн номын тоо гэсэн. Хангамж сайтай юм даа гээд л өөрийн эрхгүй өөрийн ахлах сургуульд сурч байсан үетэйгээ, орчинтойгоо харьцуулчихаад байх юм даа гэж.

Нэг таньдаг өвөөгийн хэлж байсан санаанд оров. "Байгалийн баялаг гээч зүйлгүй улс чинь хүнээ л сайн бэлдэж байж оршин тогтноно" гэж. Ингэж их уншдаг хүүхдүүдээс бүгд биш юм аа гэхэд ганц хоёр хүүхэд ирээдүйд манлайлаад, сэтгээд, удирдаад явдаг байх даа...

4 comments:

  1. мундаг юмаа.. тэгэхэд би 10 төгсөхдөө сургуулийн номын санд бараг нэг удаа 10р ангидаа шахуу орж үзэж байсан шд хаха

    ReplyDelete
  2. Манай сумын сургууль ч бас хангамж сайтай л бдаг бсан. Манай анги чинь бас ангиараа ном зээлж авдаг, нэг нь номоо уншаад дуусчихаараа нөгөөхтэйгээ солиод уншдаг. За тэгээд нэг нь энэ ёстой гоё ном бна лээ гээд хэлчүүл тэр номон дээр оочер бичүүлээд бөөн юм болдог блаа шдээ. Багшид их учир бнаа

    ReplyDelete
  3. BMP mini ee, neh heseg chin yun nomiin san mantai blaashd, surguuliud.

    ReplyDelete
  4. Miracle: Sum, aimgiihan sain baina aa. Deer ni bgaa humuusees bas ih shaltgaalna shu de. Odoo yag l UIH-n gishuud shig l. ted naraas manai uls ih l shaltgaalaad bh shig sanagddiishd.

    ReplyDelete