1 дүгээр ангийн сурагч болоод анхных нь зугаалга.
Лхагва гарагт явах байсан чинь бороотой байгаад баасан гарагт явав.
Лхагва гарагт зугаалгаар явах тул өдрийн хоолоо өөрсдөө хийж авч явна. Бороотой байгаад зугаалга хойшлогдсон ч өдрийн хоолоо хийж авч явна. Учир нь сургуулийн өдрийн хоолыг хийж тараадаг газартайгаа тухайн өдөр хоол авахгүй гээд захиалгагүй байдаг тул.
Баасан гарагт бас л өдрийн хоолоо хийгээд аваад явав. Энэ удаад янзан бүрийн баатрын дүрс бүхий хоол хийгээгүй ээ. Цэцэрлэг биш тул гээд ээж жаахан залхуурсан.
Нэг инээдтэй нь цэцэрлэгийнхээ зугаалгаар дуртай нь аргагүй үүрээд явдаг байсан үүргэвчээ голов. Жижигхэн байна, миний биед багадаад байна энэ тэр гэж урвайж үзэв. Аниадаа нэг загнуулж, ээждээ нэг аргадуулж байж гайгүй тайвшрав. Хэ хэ.
Яг зугаалгаар явдаг өдөр нь гадаа цуглаад л явах болсон чинь нэг охин үүргэвчийг нь яасан жижигхэн юм бэ гээд хэлчихэв. Тэгсэн бага зулзага уйлаад зогсчихдог гэнэ. Буцаад харьж явсан би санаа зовоод яагаад уйлсныг нь асуусан чинь үүргэвчийг нь жижигхэн гэж хэлсэн, би ийм жижиг үүргэвчтэй явахгүй гэнэ.
-Миний охиных харин ч яг биед нь таарсан, хөөрхөн жижиг. Эд чинь жижиг биендээ нээх томдсон үүргэвчтэй, эсрэгээрээ их хүнд харагддаг юм.
гэж аргадав.
Санаандгүй жижиг гээд хэлчихсэн охин уучлалт гуйв.
Тэгээд л урвайсан юм л явсан. Өдөр нь харьж ирэхдээ цоглог хүн харьж ирсэн. Захилаа шд, нэг хүүхэд санаандгүй юм хэлэхээр л бидэнд гомдоллож уурладаг шигээ уурлаж урвайхгүй байх гэж. Яах юм байгаа юм.
Тэгсэн бас нэг инээдтэй нь лхагва гарагт ангидаа өдрийн хоолоо идсэн чинь ганц нэг ангийнх нь хүүхэд хоолны савыг нь, цайных нь савыг цэцэрлэгийн бацаанууд л сонирхдог зурагтай байна гэж хэлсэн гээд бас л урвайгаастай. Хи хи.
Бидэнд жаахан нялхаараа гэж санагдах авч өөрсдөдөө бол сургуулийн том сурагч бололтой.
Аниагаас нь гуйж, аниагийнх нь өдрийн хоолны саванд өдрийн хоолоо хийж авч явав. Цайных нь сав ямар ч арга байгаагүй тул бацаануудын сонирхдог зурагтай савандаа цайгаа хийж авч явав.
Зун дөхөж байна, цайных нь савыг шинэчилж өгье дөө гэж бодож байсан юм, нэг завандаа дэлгүүр явахаас.
Зугаалга нь бага сургуулийн бүх сурагчид хамтдаа явна. Нэлээд наана нь бага сургуулийнхаа хамгийн том анги болох 6-р ангийн нэг сурагчтай танилцаж, нөхөрлөнө. Зугаалганы үеэр тэр 6-р ангийн сурагч өөрийн дааж авсан 1-р ангийн бацаантай хөтөлж явна, хамт өдрийн хоолоо иднэ, хамт тоглоно гэх мэтээр хариуцна.
Гэх мэтчилэн хүүхэд томрох сайхан ч элдэв ааш маяг нь дийлдэхээ байгаад л ирэх юм дөө гэж. Бас нэг л ээжээс гарсан байж зан ааш нь ч өөр байх юм даа гэж. Хэ хэ.
No comments:
Post a Comment