Monday, October 01, 2007

Амралтын єдєр




Амралтын єдрєє хэрхэн єнгєрvvлснээ бичье.

1. Єглєє эрт Тоттори мужийн элсэн манханг очиж цэвэрлэв. Захиргааны албан хаагчдын ээлжит субботник. Хавар, намар 2 удаа болдог. Мєн оюутан сурагчид зохион байгуулалттайгаар цэвэрлэдэг юм байна лээ. Нэлээд их хог харсан шvv. Шатдаг хог, пластик хог, шатдаггvй хог гэж 3 ангилан тvvлээ. Далайгаас гарч ирдэг хог гэж байгаа. Дотор нь хятад, солонгос хог голцуу байдаг юм билээ.

2. Танил япон євєє танай охинд будаа яаж хураадгийг заах гэсэн юм гээд бид 2 тэдний тутрагын талбайд очив. Бямбаагийн завтай болохыг хvлээж тэвчилгvй хураачихсаан гэчихсэн, хэдхэн ширхэг євс vлдээснээ манай охиноор хэрчvvлдэг гэсэн. Манай охин ч яахав баярлаад. Нээх их ургац хураасан хvн шиг. Би жаахан голонгvй. Бага оврынхоо трактороор хурааж байгаагаа vзvvлчихгvй гэсэн шvv ухааны юм бодоод л...

3. Эндхийн шоронгийн хоригдлуудын хийсэн бvтээлтэй танилцаж, охиндоо зургийн дэвтэр, єєртєє номын book cover авлаа. Ойр хавийх нь мужийн шоронгийн хоригдлуудын бvтээл бас хvрэлцэн ирсэн байсан. Газарчилсан япoн євєє тэгсэн "эдний" хийсэн гутлууд их дажгvй, бєх байдаг гэж байна лээ. Дан хvvхнvvдийн хийсэн зvйл ч биш бас эрчvvдийн хийсэн зvйлvvд их байсан. Их зvгээр санагдсан. Монголд мэдээж ийм vйл ажиллагаа байдаг байх, ямар ч байсан эмэгтэйчvvдийн хийсэн зvйлvvдийг энд тэнд зардаг шиг санагдаад байна???

9 comments:

  1. Yamar zavgui weekend ve? Hognii talaar bidend surah yum ih baih shig bainaa.
    Oninii chin' us zondoo urgachihsan baina shuu, hurdan yumaa.

    ReplyDelete
  2. Huurhun ohintoim baina. Amraltaa sonirholtoi unguruujee. Uul ni tanaihaar turuun orj ireed garahad huuchin post chini l baisiin. Hezeedee oruulaad amjchihvaa.
    Ter horigdol humuuseer yum hiilgedeg ch ih zuv sanaa yum shigee. Hun l yum chini. Aimaar arilchihsan dotortoi neg heseg ni baihad, aldaj onoson, chin setgeleesee gemsheed, tendees garaad zuv amidrah bodoltoi humuus zunduu l baij baigaa daa.

    ReplyDelete
  3. Энэ танай охин хэдтэй вэ? ээжийгээ дуурайгаад нийгмийн идэвхитэй охин болох байхаа. Өө нээрээ аавтайгаа үргэлж холбоотой байгаарай.

    ReplyDelete
  4. Япончууд нийгмийн идэвх сайтай шүү. Тэр байгаль орчин, хогны асуудлыг олон нийтийн байгууллага нь зохин байгуулж, их иргэдийг оролцуулдаг юм шиг байгаан. Идэвхтэй сайхан амарчээ.

    ReplyDelete
  5. Anonymous4:21 AM

    Хогондоо!!! гэж ирээд намайг 10 жилд байхад сурагчдаар хог аягүй их цэвэрлүүлдэг байж билээ. Би тэрэнд нь ёстой дургүй байсан,гэхдээ одоо бодоод байхад нөгөө том том яриад байдаг улсын хөгжил гээч нь тэндээс эхэлдэг юм шиг байгаан.Охин чинь их эгдүүтэй юм байна.Аа тэр шоронгийн хоригдлуудын тухайд манайд тийм юм болдоггүй шиг санагдахын.Манайхан хоригдлуудаараа аль хүнд гэсэн ажлуудаа л хийлгэдэг болохоос бага ч гэсэн өөртөө хөрөнгө оруулалт хийх юм хийлгэдэг гэж би бодохгүй л байна. Харин нийгмийн эмзэг давхрагын эмэгтэйчүүдийн хийсэн юм хум гээд яриад байх шиг байдгийн.

    ReplyDelete
  6. neg iim emee uvuutei boloh yumsan, huurhun yum be tanai ohind hadgalsan geed hedheen uvs toroilgood uldeetsen, uhaantai buural baina shuu. mun hog mog tuugeed yasa mundag yum be, yostoi goy.

    ReplyDelete
  7. Нийгэмдээ нэг тустай юм хийж амарвал уул нь сайхан гавъяа байгуулцийм шиг маадгар байх байхдаа тэ?

    ReplyDelete
  8. Энэ Бямбаа эгч гүй мөн ажилсан юмааа.

    ReplyDelete
  9. comment uldeesen buh humuust tnx.

    amralt ch zavgui ungursun shuu.

    gehdee bi tiim ih ajilsag hun bish shuu.

    ta nariihaa ugend uramshaad ajilsag bolohiig hicheenee.


    ta hediinhee commentuudaas hed heden bichlegiin sanaa olson tul tegj bgaad bichnee. dahin thanks shuu.

    ReplyDelete