Friday, November 16, 2007

Санаа авахыг хvсье




Цэцэрлэгийн багш нарт санаа авууштай нэг зvйлийг бичих юмсан гэж их олон єдєр бодож явсан юм.
Японд цэцэрлэгийн анги бvлгvvд нь цэцгийн нэр ихтэй байдаг. Янз бvрийн амьтад, жимсний нэртэй бvлэг ч бий л дээ. Гэхдээ надад цэцэг нь их таалагддаг юм. Учир нь хvvхдvvд цэцгийн нэр цээжилнэ. Бас болоогvй ээ тухайн цэцгээ гадаанаа тариастай. Тэхээр цэцгийн нэр автоматаар цээжлэхгvй, бодитоор цээжилнэ, нvдэлнэ гэсэн vг юм.
Тоотой хэдхэн цэцгийн нэр мэддэг бидэнд бол их хэрэг болмоор зvйл шиг санагдаад байгаа юм. Яргуй, хонхон цэцэг, удвал, цахилдаг ч гэдэг юм уу нэг цэцэрлэг бvх бvлгээ нэгэн тєрєл зvйлээр дагнаж нэрлэвэл их vр єгєєжтэй гэж бодож байна. Арай амьдралд ойр байвал дээр юм л гэж бодлоо. Монголын цэцэрлэгvvд маань Эрдэм, Алхам, Авъяас ч гэх шиг жаахан хvvхдvvдэд бол ахадмаар л нэрнvvд голцуу байдаг.  Хийсвэр утга, гvн утга давамгай талдаа ч гэх юм уу даа. 

За тэгээд монголын бvх цэцэрлэгийн багш нартаа амжилт...

PS: Ээж маань энэ бичлэгийг уншаасай гэж хvсч байна. "Э" миний дvv ээжид заавал уншуулаарай.

11 comments:

  1. Saihan sanaa baina shuu. Neeree "Aldar", "Sansar", "Ireedui" ene ter geed nerlechiheer tsetserlegiin jaahan maamaanuud yugaa ch oilgoj medeh ve dee.

    ReplyDelete
  2. Neeree zov sanaa. Huuhduuded amidrald oir, barij tavij uzej boloh yumnii ner iluu oir tusna shuu dee.

    ReplyDelete
  3. Юу бна даа. Жа бий нэг багш танина уламжлая. Сүүлийн үед үгийн төгсгөлийн я е ё-г ъ ь мөн эгшигтэй-гийн ялгаж бичиж чадахаа болиод бнаа. Тэгээд хэлж үзэж байгаад л бичдэг гэж байгаа . Энэ талаар нэг...айн

    ReplyDelete
  4. Нээрээ сайхан санал байна шүү.
    Бум-Эрдэнэ: Монгол хэлний хичээлийн 2-р ангид үздэг юм билээ тэр дүрмийг чинь.
    1. Эр үг бөгөөд эгшигээр төгссөн тохиолдолд шууд залгах
    2. Эм үг бөгөөд эгшигээр төгссөн тохиолдолд шууд залгах
    3. "ь"-р төгссөн бол шууд залгах
    4. Гийгүүлэгчээр төгссөн эр үгэнд "ъ" жийрэглэж бичих
    5. Гийгүүлэгчээр төгссөн эм үгэнд "ь" тэмдэг жийрэглэж бичих
    6. "ё" -г бол "о" -той үгэнд залгаж бинэ гэнэ. Хүүхдийнхээ Монгол хэлний хичээлээс цээжилэв.

    ReplyDelete
  5. Аанхаа, энэ талаар бол цэцэрлэг байдаг гэж сонсоогүй ч сургууль байдаг юм билээ. Ангиуд нь цэцэгний тоо болон төрөл зүлй, хэр сайн ургаж байна түүгээрээ өрсөлддөг. Үнэхээр гайхалтай харагдаж байсан шүү. Ямар ч билээдээ нэг ТВ-р гарч байсан.

    ReplyDelete
  6. Anonymous9:13 AM

    zurgaa goy absan bna. Dundah ni ih goy yum.

    ReplyDelete
  7. Зөв санаа шүү... Энгийн, энгийн , бас дахин энгийн... :)

    ReplyDelete
  8. saihan sanaa gej huleen avsan ta buhendee tnx, tsetserlegiin bagsh hun her ih unshdag yum boldoo. tanidag hun bval ulamjlaarai. bi ch eejdee hamgiin turuund helsen, zugeer huurhun yumaa gesen.
    medeej ter dor ni avaad heregjuulne gej bhgui. yavaa yavaandaa sanaa avah bizdee.

    ReplyDelete
  9. Anonymous6:31 PM

    тийм байна шүү, гоё санаа байна.

    ReplyDelete
  10. Anonymous12:18 AM

    Alivaag hund oirtuulj bh n ug n zuv l duu. Gehdee Aviyaas, Alham ene ter geed nernuudiig bas blgaj l bh heregtei. Tailbarlaj, oilguulah n harin chuhal da. Harin neg sanaa helehed erdemted jaal yarij, helee hugjuuleh tal deer anhaarmaar sanagddag um. Egshig useg geeh durmiig ali boloh hereglehgui bh n zuitei sanagddag. Computert oruulahad hurtel hundreltei bdag shig bgaa um. Za tegeed sanaa bodloo heleed, helnii hun bna neg sedev neegeed humuustei sanaa bodloo huvaaltsana biz de. BZ

    ReplyDelete
  11. Жамъянмядаг, Сэржмядаг, Бэрцэцэг, Вансэмбэрүү бүлэг гэвэл хачин сонсогдох юм байнаа хэхэхэхэ. Уг нь хамгийн гоё цэцгүүд л дээ.

    ReplyDelete