Sunday, November 25, 2007

Завгvй амралтын єдєр

Ням гарагийг их завгvй єнгєрєєв.
Єглєє нэгэн бага сургуулийн "Ургацын баяр" арга хэмжээнд эртлэн босоод л явлаа. Харамсалтай нь зургийн аппаратаа мартсан тул зураг байдаггvй. Тэнд хvvхдvvд, эцэг эх нартай хамт омочи (цагаан будааны боов?) хийж идээд. Би тэрэнд нь дургvй, нялцайгаад аманд орохоор л дотор муухай оргиод байдаг юм. Гэхдээ анх идэж байсныгаа бодоход овоо дотор муухай оргихоо болиод байгаа. Тэгж байгаад нугасгvй болох байх даа.Yдээс хойш нь францын гитарчин Claude Ciari-н бяцхан хэмжээний тоглолтыг гэрээрээ очиж vзээд. Зохион байгуулж байгаа газрынх нь дарга зун надтай хамт монгол явсан эмээ байсан тул арын хаалгаар манай хvvхэд тэр хєгжимчинд цэцэг єгєєд. Нєхєр маань гитаранд хальт нугасгvй тул ихэд олзуурхаж байх шиг байна лээ. Нээрээ би чинь нєхрийнхєє гитар тоглодогт нурж унаад суучихсан байх шvv одоо бодоод байхад...Ямар ч л байсан гитар дарж сурна гээд хvний гитар олж ирээд нэг хэсэг нvдсэн юм даг. Авъяасгvй хvн бол сурдаггvй л юм билээ. Удалгvй тэгээд орхисон...
Олон таван зvйлээр та бvхнийгээ чилээлгvй гитарын сайхан аялгуугаар сонорыг тань мялаая.Ганц нэг дэлхийд алдартай ая тоглосных нь нэрийг санадаггvй ээ, уучлаарай.









9 comments:

  1. Saihan hugjmiig ehnees ni duustal sonsloo. Bayarlalaa.
    Gitariig huuhed baihad l sonsgolooroo nuddeg baij bilee. Odoo ch bur tusuursun baihaa. Oird barisangui.
    Tanai hun tegvel gitar toglood l busguichuudiig uyaraachihdag avyaslag zaluu baih ni ee.
    Ene dahsramd Uls tunhaglasnii bayariin mend hurgeye. Eh nutgaasaa hol baigaa ch setgeldee saihan bayarlaarai.

    ReplyDelete
  2. сонсоход үнэн таатай байлаа... гитарын уянгалаг аялгуунд умбуулсанд баярлалаа...

    ReplyDelete
  3. uls tunhaglasyn bayaryn mend, avyaslag nuhurtei yum baina shd.

    ReplyDelete
  4. Улс тунхагласны 83-н жилийн ойн баярын мэнд хүргэе! :D

    ReplyDelete
  5. Гитар гоё хөгжим шүү.

    ReplyDelete
  6. Шонхор шар залуу их таалагдлаа. Францаар ойлгохгүй юм, гэхдээ л хошин шогийн мэдрэмжтэй залуу юм уу гэж бодмуй.

    ReplyDelete
  7. Anonymous5:05 AM

    Хих,би бас гитар сурах гэж хэсэг оролдоод больсон шд. Авъяасгүй хүн бол явдаггүй л юм шиг байна лээ.

    ReplyDelete
  8. Сайхан аянууд бна. Ялангуяа 3-р нь

    ReplyDelete
  9. Ter budaand chini bi yostoi nugasgui sh dee, ideed baigaarai goy yum bilee

    ReplyDelete