Friday, May 17, 2013

Багын минь

хэл яриа гүйцэгдэхээ байж байна шүү. Бас хөдөлгөөн нь...
  • Цэцэрлэгтээ явахгүй дэлгүүр явна гэдэг болсон. 
  • Дэлгүүрт орохдоо сагс, тороо сайн шалгаж байхгүй бол хээв нэг өөрийн гар хүрсэн газраасаа гоё цаастай, хайрцагтай зүйл аваад хийчихдэг болсон.
  • Дэлгүүрээс гарахдаа их сайхан зантай хүн баярлалаа баярлалаа гээд л . 
  • Цэцэрлэг рүүгээ явах замд таардаг 4 ч автомат худалдааны ундааг харж " яасан гоё юм бэ, уухиймсаан" гэж хэсэг зогсоно. 
  • Юм л бол ияда иаяда-үгүй, больёо гэдэг үг хэлдэг болсон. Ангидаа бас тэгдэг гэнэ. Тахилыг нь буруу өргөчихвөл л ияда ияда гэдэг гэнээ. 
  • Маамуу нааш ир-ийг дуулдаг ном гэлтгүйгээр ганцаараа дуулдаг болсон. Мэдээж зарим нэг үг нь дутуу дулимаг.  Жишээ нь номоо момоо тавьяа- ногоон модоо тарьяа гэж байгаам. Ном сонин уншъяа-гэдэг хэсэг дээр 2 гараа нээх хөөрхөн нүүрэн дээрээ авчраад толгойгоо хоёр тийш нь хөдөлгөж ном уншиж буй үйлдэл хийнэ. 
  • Аниагийнхаа хичээл номыг үймүүлнэ. Даалгавраа хийх гээд суухад нь хажууд нь очиж зэрэгцэж сууна. Төгөлдөр хуураа дарахад нь бас хажууд нь саад болно. 
гэх мэтчилэн 2 нас 2 сартай үеийх нь үйлдэл... Сайн бичиж байхгүй бол мартчих гээд байх юм. Найзын минь хэлснээр хүүхдийн хамгийн хөөрхөн эгдүүтэй үе нь одоо.

7 comments:

edna said...

ногоон модоо тойрёоо гэдэггүй юмуу манай 4 настан ногоон модоо тайрая аа гэж дуулаад бгаа. 2 настай гхэд сайн дуулж бнашд

byambaa said...

tarih sh de. toiroh bish.

Nogoohon Naran said...

Яанаа би охиныхоо хамгийн хөөрхөн үе дээр нь дүүг нь гаргаад юун охиныхоо хөөрхөн эгдүүтэйг харах манатай болсон юм байна шд.

miracle said...

Өө тэр үгүй үгүй гэдэг бол ёстой хэцүү. Би бүр уур хүрээд хүүеэ энэ өөрөө бодоод ярьж эхлэхээрээ ямар хэцүүн бээ гэдийн. Манай дүүгийн хүүхэд. Цэцэрлэгээсээ гараад дэлгүүр оръёоо гэдийшд кк

Eegii said...

Nogoon modoo tariyaa gdg yum, maamuu naashir -g duulj surahad minii uureg ih biishuu keke, ter 2 garaa delgeed nom unshij bgaa n aniagaa duuraij bgaa yum kkk

Eegii said...

Nogoon modoo tariyaa gdg yum, maamuu naashir -g duulj surahad minii uureg ih biishuu keke, ter 2 garaa delgeed nom unshij bgaa n aniagaa duuraij bgaa yum kkk

byambaa said...

Nogoohon: hehe, zugeer shde, bi ch tomiihoo yag iim huurhun ued ni orhiod jpnd yavj blaa shd, haaya uruvduud nulims tsiilegnedeg l yum, jaahniig ni bichlegiig uzej setgelee taitgaruuldii shd.

Miracle: yostoi hetsuum bnle shd kkk. baga mini bas l delguur geed salahaa bsn shd.

Eegii; za yu unen, ter unen bhdaa. ah chin eegii shig ugiig ni tod helj zaaj uguurei gej bsn, tehgui bol nomnoos ter bur ugee sain sonsoj chadahgui bh shig bna gsn shuu. bayarlalee.gaylaalee.