Thursday, May 23, 2013

Оюутан залуугийн хайрласан Япон

гэдэг ном. Дээхэн нэг номыг нь танилцуулсан даа. Тэр номыг нь уншиж байхдаа үүнийг бас бичсэн гэж мэдээд ажлынхныгаа худалдаж ав гэж гуйсаар авахуулсан юм. Уншиж завдалгүй явсаар өдий хүргэчихсэн. Дундуур нь ганц нэг хүмүүс зээлж уншаад л байсан. Хорхой хүрээд л яваад байсан. Ккк
Агуулгын хувьд өөрийн японд туулж ирсэн амьдралын тухай. Япон улсын сайн зүйл, саар зүйл. Өөрийн туршлага, ялгаварлал гээд л зөндөө зүйлийг бичсэн гэж байна. Би яг одоо уншиж буй бөлгөө. Дуусаад бичих дур төрвөл ганц нэг зүйлээс нь бичихийг бодомз. Ямар ч байсан их таалагдаад байгаа. Залуу нь уу? бичсэн нь үү? чөтгөр бүү мэд хэхэ.

3 comments:

Delgermaa Erka said...

бид бас сонирхож байна бичээрэй

Цагаанаа said...

энд номын сангаас зээлж уншихад
ямар хугацаанд
ямар төлбөртэйгээр уншдаг вэ ?

уншмаар номнууд их юм, дандаа шинэ номнууд авна гэхээр их үнэтэй юмаа ядуу оюутанд хэхэ

byambaa said...

Дэлгэрмаа: Бичихийг бодно оо.

Цагаанаа: Номын сан бол уг нь үнэгүй л зээлэх ёстой доо. Асууж үзээрэй. Би худалдаж авдаггүй, зээлээд л умшаад байдаг хэхэ.
Хугацаа 14 хоног байдаг ихэвчлэн. Амжаагүй бол номоо барьж очоод дахин 7 хоног сунгаж болдог.
Амжилт хүсэе.