Tuesday, May 21, 2013

Японжсон англи үг

гэдэг ойлголт бий.
Зарим нэг англи үгийг өөрсдөдөө хэлэхэд амар болгоод, товчлохыг нь товчлоод, нэмэхийг нь нэмээд л дураараа зохиочихсон.
Жишээ: サラリーマン албан хаагч、テレビ телевизор、フリーダイヤル toll free number 、ナイター、コンセント залгуур、オートバイ мотоцикль、パソコン компьютер、デパート их дэлгүүр、レジ касс、テレビゲーム телевизор тоглоом、ガードマン хамгаалагч、ビル барилга、マスコミ хэвлэл мэдээлэл、エアコン агааржуулагч...
гээд л явж өгнө. Нэлээд хэдэн жилийн дараа ирсэн ус цас хүн хүртэл, энэ чинь одоо япон хэлийг ойлгохоо байсан байна шүү гэж байхав дээ.
Бас сүүлийн үед англи үг их хэрэглэх нь гадаад хэлтэй, ийш тийш их явж доль үзсэн хүн гэж ойлгогддог болсон. Ялангуяа их дээд сургуулийн багш нар их хэрэглэдэг гэсэн шүү.

3 comments:

  1. Бирү гэж барилга гэсэн үг юмуу? Би пиав гэж байна гэж ойлгоод л яагаад мэдээгээр пивоны тухай яриад байгаа юм бол доо гэж гайхаад байсан юм ккк.

    ReplyDelete
  2. надаа бол катакана хэрэглэх нь ёстой сонирхолтой гоё санагдаад байдийн,

    ханз бас сонирхолтой ч гэсэн нэг тийм инээх юм бага гэхиймүү, эртний гүн ухаан, юм уу зурлага, дүрс энэ тэр талаасаа сонирхолтой

    катакана болохоор англи хэл давтангаа сонирхолтой үгнүүд цээжилээд авчихна, ингэж галиглаад байхдаа яахуу дээ ухааны юм бодонгоо...

    ReplyDelete
  3. Ногоохон: пиав чинь хө дундуу зураастай нь.

    Цагаанаа: нэг бодлын амар шүү. англи хэл давхар сураад явна гэдэг ч ортой ккк
    ханз ч бас сонирхолтой эд шүү тэ хэхэ. уншаад ойлгоод ирэхээр гоё санагдаад байдаг юм.

    ReplyDelete