Wednesday, May 22, 2013

Санал нэг

Оюутнуудын тухай нэгэн шүүмжлэл гарсан байсан. Үнэнийг л хэлчихсэн байна лээ. Яасан ч сайхан юм, улсаас мөнгө аваад л. Мэдээж зарим нэг оюутнуудад их л нэмэр болж байгаа байх. Гэхдээ олонхи нь энэхүү нийтлэл дээрх шиг л байгаа. Их дээд сургуульд багшилдаг найз нар минь ч хэлээд л байна лээ. Ганц нэг гоц нь байна аа байна. Огт байхгүй гэж хэлж болохгүй. Харин масс бол өөр шүү дээ л гэж байна лээ.
http://sonin.mn/news/culture/12306 Уншаагүй нэг нь умшина биз дээ.

3 comments:

Piglet said...

Уншиж үзлээ, үнэн юм бичсэн байнаа.

Bentel Bi said...

энэ хавар харин оюутнуудыг хүчтэй шүүмжилж байна. би бас уншсийн байна, төлбөрөө хүнээр даалгана, дээр нь тэтгэлэг авна, түүгээрээ шоудна, автобусанд явах мөнгөө гэрээсээ гаргуулна, тэгээд дэмий тэнэнэ. хонхны баяраар 3-4 хувцас сольж өмсөнө, том том автобус түрээслээд түгжрээ үүсгээд аялж өгнө, оройхон хэрд гайгүйнүүд нь гадаад руу, гайтайнууд нь дотооддоо амралтын газар руу очоод нэвт архидна, агсарна. гэж. Бас өчигдөр хотын төвдөө шилэн барилгын булан рүү хоёр оюутан морь харж байгаа зураг нийтлэгдсэн байна лээ. 00 орох соёл сураагүй тэд их сургууль төгсөө юу гэх мэтээр бөөн шүүмжлэл...

byambaa said...

Piglet: өө үнэнээр барах уу л юм бичсэн байна лээ. Оюутнууд өөрсдөө хэр хүлээж авч байгаам. хэхэ

Bentel Bi: Шүүмжлэл угаасаа хэрэгтэй байгаам. Ёстой эрхлүүлж байгаам. Сонгууль өгдөг болохоор нь тэгж эрхлүүлдэг гэж нэг хүн хэлсэн хэхэ. Үнэний ч ортой.