Friday, February 27, 2015

Амттай амралтын өдөр

Бумаа ахаа, таны номыг гартаа оруулсан шүү. Хэ хэ
Дараа гарын үсгийг чинь зуруулнаа. Нэг бол та гарын үсгээ баахныг зураад нааш нь явуулчих. Би нь энд хайчлаад наачихая хэхэ.
Бумаа ахынхаа зохиолоос уншаад ухаанаа мартааский л байна. Ойрд ингэж амралтын өдрийг үд болтол унтаагүй шиг санаад байна. Үд болтол ч унтаагүй л дээ, зулзагуудаа унтаж байх хооронд нь номоо тэврээд хэвтсээр үд болсон хэрэг. Дунд нь зулзаганууд сэрэхэд нь бас өөртэйгөө адилаар ном унш гээд зурагт ном тэврүүлээский. Бага зулзага ч уншина гэж юу байхав, зургийг нь харж байснаа
-Ээж ээ, дараа уншиж өгөөрэй
гэж хошуугаа цорвойлгож энэ тэр.
Нэг л сэтгэлд дотно. Үе үе нэгэн цагт бие биенийхээр орж гардаг байсан Бумаа ахын дүр нүдэнд харагдаад л. Таныхаа блогоор сэм сэмхэн шагайж шинэхэн бүтээлтэй нь танилцаад л яваа шүү. Үргэлжлэлийг нь хурдан оруулаарай.
Мөн цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсэе. Бас бусад номыг нь тэгж байгаад гартаа оруулна аа. Хэ хэ.

2 comments:

би said...

гоё шинэ өгүүллэг ороод эхэлчихсэн салж хагацаж чадахгүй л байна даа

Anonymous said...

yamar nertei blog yum boloo? bi bas unshya l daa. eej uriin tuhai nom boltoi, ta 3 tegeed hevtej bgaa ni tusuulugdchihluu. bi bas 2 huuhedteigee amraltiin udur hevteh durtai.