Friday, February 13, 2015

Зураг бас жаахан далийлт

Утасныхаа зурагийг цөөлөхийн тулд эндээ ганц нэг зураг оруулав.

Үхрийн хэл
Хёого мужийн Кобэ гэдэг хот байдаг юм. Тэндэх нь япон үхрийн махаараа алдартай гээд бидний 4 хүүхэн мах шарж идэв.
Энд чинь энд тэнд явахдаа ер нь дандаа л идэх уухаа л ярина шүү дээ. Эндхийн ийм ч юм нь амттай, тийм ч юм нь амттай гэсэн бүгдээрээ идэж ууж үзэх үү гээд заавал амсаж, идэж үзэж санаа нь амраад бахдалтай гэгч нь өөр өөрсдийн муж руугаа буцна шүү дээ.
Зөөлөн гэгч нь юүхэв л мах байна лээ. Тусгай амтлагч цуунд дүрж иддэг тул яг мах нь ийм амттай гээд хэлэхэд хэцүү л байдаг юм, заримдаа ч.
Ам дамжин амттай амттай гэж яриад, брэнд болгочихоор хөөрхөн үнэтэй гэж тэдгээр нь. За тэр үнэ ч яахав.
Үнэтэй гэснээс бид 4"Өө ажил хийгээд хичээж байгаа завгүй ээж нар хааяад өөрсөддөө санаа тавиад, дандаа өөрөөсөө нарийлж гэр бүлийнхнийгээ урдаа тавьдаг улс юм чинь яадгийн явж үнэтэй мах шарж иднээ" гээд л гэрээсээ хол байгаа хүүхнүүд юунд нь салхи орно гэдэг билээ, хөл нь хөнгөрөөд л санал нэгтэйгээр, нэг нэг шар айраг уунгаа хавийн юм хамж ярьцгаан нэгэн оройг сайхан өнгөрөөв.

Нээрээ эмэгтэй хүн эзэгтэй, ээж болохоороо хамгийн түрүүнд үр хүүхэд нь нүдэнд нь харагдаад л өөрөөсөө нарийлдаг даа. Би нь илүү тийм зантай юм шиг байгаа юм. Нэг танил ах маань ажил гээд завгүй байна өө гэсэн чинь
-Чи тэгээд ажил ажил гэж гүйж гүйчихээд өөртөө мөнгө зарж хэрэглэж чадаж байна уу?
гэсэн шүү дээ. Тэгээд л гэнэт бодлоо. Нээрээ л өөрөөсөө нарийлаад хавь ойрын амьтан ах дүү, ээж аавдаа өгчихөөд байдаг юм билээ би.
Бас нэг танил эгч маань
-Шшш, чи минь ийм сайхан газар байж байж өөртөө цаг зав гарга, саун, халуун рашаандаа орж бай, монгол хүүхнүүдийн шогшроод байдаг японы гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж бай, өөр чинь юу гэж айлдлаа даа. Бүр загнаад. Хэ хэ.
Одооноос хэрэгжүүлэхээр шийдээд байгаа. Хэ хэ

За за жаахан далийчихлаа...

No comments: