Monday, February 09, 2015

Хүйн ээж

Шинэ сарын мэнд шүү та минь ээ. Халтуурандаа яваад түмэн завгүй би нь.
Та нар өөрийг чинь эх барьж авсан эхийгээ мэддэг үү? Би бол мэдэхгүй ээ. Харин том зулзагыг минь эх барьж авсан эхийн нэрийг мэдэхээс цаашгүй. Тэтгэвэртээ гарсан гэж дууллаа. Бага зулзага энд төрсөн тул бас л сайн мэдэхгүй.
Энэ удаагийн ажил минь эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нартай холбоотой юм. Нэр хүнд нь муудаад байгаа эмч нарынхаа ажлын ачаалал зэргийг зах зухаас нь сонсоод өрөвдөх ч шиг. Асар их ачаалал дунд байдаг болохоор ааш зан нь хүртэл өөрчлөгдөх гээд байдаг гэнэ. Мөн өвчтөнгүүд нь өөрсдөө их харьцаа муутай гэнэ.
Монголд төрөнгүүт нь эх нярай хоёр хэвийн бол маргааш нь гардаг болсон гэнэ. Ор хүрэлцэхгүйн улмаас. Би багыгаа энд төрүүлэхэд хэвийн байсан ч 5 дахь хоног дээрээ эмнэлгээс гарсан шүү дээ. Дунд нь янз бүрийн шинжилгээ өгсөн. Мөн хүүхэд хөхүүлэх арга, хөхүүлсний дараа хэхрүүлэх тухай, цаашлаад гэр бүл төлөвлөлтийн тухай зөвлөгөө гээд ёсөн жорын л асаргаа сувилгаа хийлгэж байсан. Бүр нүүрэндээ гоо сайхны массаж хийлгэсэн гэж байгаа.
Гэх мэт ялгаатай тал зөндөө байна. Миний ч чих онгойж, зарим тал дээрээ алт болж байна. Хэ хэ
https://www.youtube.com/watch?v=hPpe_TalCC0

За та нар минь энэ линк руу ороод дуучин Энхзулын дуулсан Хүйн ээж дууг сонсчихоорой, оруулж болохгүй байна.

2 comments:

ЗОРИГТ8 said...

би бас мэдкүүээээ

byambaa said...

hehe.