Saturday, February 14, 2015

Баярлаад байх юм эмээ минь

Дээхэн үед сайхан ажилтай цалгиж явдаг байсныг минь санаж байна уу? Хэ хэ. Жилд нэг монгол яваад л, хөдөө гадаа явж монголчуудад хэрэгтэй гэсэн зүйлсийн талаар яриа хийхэд нь чадан ядан орчуулаад л. Сайхан байжээ. Хальт санаа алдав.
Хоолны технилогич нэгэн эмээтэй цуг монгол явж байсныг минь санаж байна уу. Тэр эмээтэйгээ саяхан уулзаад. Уг нь бидний хэдэн нөхдүүд жилдээ нэг уулзчихаад байдаг байсан чинь сүүлийн 2 жил лав уулзаагүй юм билээ. Ингэж уулзахдаа хоёр орныхоо төлөөлөл болсон хоолыг хийж бие биенийгээ дайлдаг юм. Эмээ бол надаар ерөнхийдөө бууз хуушуур л хийлгэх дуртай. Энэ удаад ч бас хийдэгээ л хийлээ. Гэхдээ эртээд хийсэн ногоон өнгөтэй буузаа хийсэн. Бас л бууцайгаа багадуулсан. Хэхэ. Үлдсэн гурилаар нь хуушуураа хийсэн. Хуушуур бол бүр ч мэдэгдэхгүй юм билээ.

За тэгэхээр тэр эмээ минь юунд баярлаад байна вэ гэхээр? Би бууз хуушуурандаа дандаа ногоо хольдог юм. Татсан махтайгаа. Их гоё зөөлөн болдог санагдаад. Монголчууд дандаа мах идээд ходоод гэдэс муутай гэсэн ойлголттой хүмүүс чинь биднийг ингэж ногоо идэхээр өөрийн эрхгүй баярлаад, хийсэн ажлынх нь үр дүнд нэг ч гэсэн хүн, айл ногоо идээд байхаар баярлаад байна. Хэхэ.

Тээр жил монголд идсэн хорхогны төмсний амтыг одоо хүртэл мартаж чадахгүй байгаа, зүүдлэх нь холгүй л байдаг гэж ярих эмээ маань бүхэл бүхэл төмстэй тахианы мах чанасан. Амт нь яаж хорхогны төмсийг гүйцэхэв дээ, хэхэ.

Бас дүүпүү дотор будаа хийж битүүлж байгаад чанасан хоол хийсэн. Том зулзагат минь зааж өгөөд байх шиг байсан. Би нь хуушуурандаа түүртээд харж амжаагүй. Сүүлдээ япончууд чимхэж өгсөн чинь инээдтэй л юм болж байгаа юм.
Зураг 3: Итадаки гэдэг нэртэй дүүпүүнд ороож чанасан будаа нь. Ийм дүүпүү тусад нь зардаг юм билээ. Таваглахдаа голоор нь хэрчээд тавьчихаж байна лээ. Гэм нь эд нар хоолондоо сахар хийж их амталдаг юм. Чихэрлэг амттай болгоод. Тэрэнд нь одоо хүртэл нэг л дасаж өгөхгүй байгаа манай гэрийхэн. Гэртээ бол монголоороо л амтална шүү дээ, янз бүрийн япон хийвэл. Харин япон айлд хоолловол за жаахан хэцүү дээ. Хэ хэ.

 Бас цуг монгол явж байсан ногоо тариалалтын багш залуу ирээд монголд хэрхэн хөглөж байсан тухайгаа ам уралдан ярьж сайхан инээж авцгаасан бид тун удахгүй дахин уулзаж зөндөө хоол хийж идэхээр тохиролцон тарцгаав.

No comments:

Post a Comment