Monday, February 23, 2015

Гэртээ ирэхээрээ

л хамаг эрч хүч сулраад, татаастай гэдэс хүртэл тавиастай болчих юм хэхэ. Та нар бас тэгдэг биз?
Хийх юмсан гэж бодоод байгаа зүйлс их байгаад байх, амжихгүй байх. Өглөө нээх эрт сэрдэг хүн болох гээд бас чадахгүй, даараад бага зулзагатаа шигдээд хэхэ. Орой нь хоол, зурагт гээд л нэг мэдсэн унтах цаг.
Хонь жил ч гарчихлаа. 2009 онд нэг ийм хонь нааж хийж блогтоо оруулж байсан байна. Хонь жил болтол хаа ч байсан юм гээд хэдэн номтойгоо монгол явуулчихсан чинь, ингээд хонь жил гарчихдаг гэнэ. Зургийг нь дахиад оруулав.

Одоо энэ наамал хүүхэлдэйнүүдийг заадаг байсан эмээ бүр насан өндөр болоод нэхмэлээ ч, наамалаа ч заахаа больсон. Ганц охин нь гээд хэдийнээ 60 гарчихсан охин нь энд тэнд дагуулаад явдаг болсон байна лээ. Намайг бол санах ч үгүй. Мартдаг өвчин. Яг ямар төрлийнх нь юу бүү мэд, асууж зүрхлээгүй. Учир нь энэ зөнөх өвчин чинь бас их олон төрөл гэсэн.

За энэ ч яахав.
Галзуу хүнийхээ тэмдэглэлээ шинэхэн дээр нь цэгцэлмээр байдаг. Зав гээч та надад айлчланхан ирээч...

3 comments:

Anonymous said...

Shn shinelev uu? Gertee harin sataaraad hiih yum ogt bhgui hun shig amar saihandaa jargaj ugdiin kkk. Unshihad uramtai shn blogoo bas unshina shde neg l ih nalaisan hun bolj bgaad kkk.

Anonymous said...

zurgiin huvid uur yamar ch huurhun honinii zurag bn garaaraa uuruu hiisen yum geheer l tsaanaa l neg setgeld oir haragdaj bna.

byambaa said...

saihan shinellee, gert yum hiine gej unen hudlaa l bolood bhiimoo.

blog unshih ch goy shuu. te

zurag harin blogoo uhaj bgaad gargaad irlee. ergeed harahad uramtai saihan bh yum...