Friday, May 01, 2015

Ха ха, өөрийгөө гайхаад л

8 хүн байна аа. Маш идэвхитэй, маш мундаг. Нэг нь би.
Бас бие биендээ амь өгч тус болно. Онгоц, галт тэргээр туслана. Хэ хэ. Юу хэлээд байгааг минь мэддэг нэг нь таачихав уу?

Канди Краш. Нэлээд дээшээ ахиад ирсэн чинь 8 л хүн үзээд байна. Би нь заримдаа тэд нараасаа өндөр оноо авч энэ тэр. Гэхдээ надаас бусад 7 нь бүр аль хэдийнээ надад харагдахгүй болтлоо талийгаад дээшээ яваад өгсөн л дөө. Би нь хааяа нэг завтай үедээ хүү хаа гэж орж тоглоод амиа дуусангуут хэсэгтээ тоглохгүй.

Устгах гэхээр хайран сайхан 620 үе. Одоо яг 620 хүрчихээд байна л даа. Хэ хэ. Хүмүүс сонсоод ухаан алдахаа дөхнө. Дээрх 7 хүнд бол юу ч биш л дээ. Хэд хүрэх нь үү гэж харах гээд л байгаа юм даг уу даа, миний энэ сэтгэл.

Өөрийгөө бас гайхаад байгаа. Яагаад ингээд энэ канди краш, блог хоёрыг идэвхитэй нь аргагүй оролдоод байна аа гэж. Тоглоом наадгайд жаахан тааруу. Багадаа даалуу, шагай няслахаас өөрийг бол нэг их чаддаггүй байлаа шүү дээ.

Ямартай ч хэд дэх үе хүртлээ тоглох нуу, харж л байхаас. Мөлхөж явтал дээрх 7 хүний хэн нэгнийг нь гүйцэх байгаа. Ха ха. Энэ бичлэгийг олоод уншчихвал гүйцэгдэхгүй гээд бүр дээшээ талийж өгөх юм болов уу? Эсрэгээрээ.

Нэлээд хэдэн сарын дараа хэд дэх үе хүрснээ эндээ бичнэ ээ. Хэ хэ

3 comments:

  1. Anonymous12:53 AM

    bi bas togloom naadgaig neg ih oishoodoggui bn. suuliin uyed haayaa togloom togloh, hul bumbug ch yumuu yamar neg sportiin bag demjij toglolt uzeh ni hunii biye bolon setgehuid sain nuluutui gej batlagdsan bna lee. tegeed hul bumbug sonirhoh bolson. chi ajilsag surhii yum chini haayaa toglohod buruu yum yu bhav. yamar ajlaa aldaad suuj bh bish. kkkk. https://www.youtube.com/watch?v=e5jDspIC4hY eniig uzvel bichseniig tailbarlachihsan bgaa.

    ReplyDelete
  2. dandaa ajil ajil gej bhaar haaya togloh zugeer shdee .

    gar bumbug uzeh durtai, zuragtaar temtseen ene ter garch bval uzeed demjeed suuchihdag gej bgaa.

    ReplyDelete
  3. PC дээр 2 жил нэг тоглоомыг тоглолоо. Эхэндээ байнга тоглодог байж байгаад сүүлдээ хааяа тоглодог болсон, ингээд харсан чинь нийт 630+ цаг тоглочихсон байсан, хэхэ. Интернэтэд миний энэхүү мэдээллүүд хадгалагдаад яваад байгаа болохоор юу ч хийгээгүй бус "хүнд гайхуулахаар юм хийчихсэн хүн" шиг нээг их харамсаад байхгүй байгаа юмаа бас, лол.

    ReplyDelete