Monday, August 10, 2015

Өвөөгийн яриа

90 холоо гарчихсан нэг өвөөтэйг мэдэж байгаа биз дээ, манайхаан.

Бид хоёр нь цагаан сараас хойш уулзах гээд уулзах гээд амжихгүй байсан юм. Учир нь өвөө аргагүй 90 гарсан тул өвчин хэлдэг болсон. Нүдний хагалгаанд орсон л гэнэ, зүрх жаахан дэлсээд л гэнэ. Тэгээд л уулзаж төвддөггүй.

Монголоос захиа ирж бидэн хоёрыг ууүлзуулав. Хариуг нь бас бичээд би нь шууданд хийж өгөх үүрэг аваад л харьж ирэв.

Далимд нь юу эсийг ярихав. Сэтгэлд үлдсэнээ энд сийрүүлэв. Хоёулангийнх нь таньдаг хүмүүсээ эргэн дурсав. Одоо ч монгол явахаасаа өнгөрлөө л дөө. Энэ муу бие ч хааяа...

"Гадаад харилцаа, найрамдалт харилцаа гэдгийг хүмүүс жаахан эсрэгээр ойлгох гээд байдаг. Дандаа л төр засаг, тамга даргын газар уулзалдаад өөр хоорондоо сайн сайхан амлалт өгөөд байх бус ер нь ийм энгийн хүмүүс хоорондын найрсаг харилцаа л чухал шүү дээ. Яг л чи бидэн хоёрынх шиг. Сүүлийн үед дайн дажингийн тухай ихэд ярих болж. Бие биенийгээ мэддэг, ойлгодог бол дайн үүсэхгүй байх л гэж бодох юм. Удахгүй ач зээ нараасаа иймэрхүү гадаад ертөнцтэй харилцдаг залгамж үеэ бэлдэхгүй бол ч..."

(Нээрээ л хараад байхад хувь хүмүүсийн хоорондын найзын харилцаа л урт удаан хугацаатайгаар үргэлжилдэг шиг. Бие биендээ мэнд мэдэж захиа бичнэ, ирж очно гэх мэт. )

Гэхдээ диваажинд залрахаараа гэдэг үг ганц ч цухуйлгахгүй. Хөгшрөхөөр ч бие хаа санасны зоргоор хөдлөж өгөхгүй юм л гэж байсан. Бас нүд юм харахаа байгаад. гэсэн. Гэхдээ захиагаа бичихтэйгээ. Мундаг.

Ганц монголоос ч биш францаас захиа хүлээж авдаг гэж байгаа. Өөрөө бас хариуг нь бичнэ.

Намар дахин уулзаж намайгаа шинэхэн амттай загасаар дайлна гэсэн. Өглөөдөө бариад өдөртөө хоол болгочихдог сайхан хоолтой газар бий, заавал цуг явмаар санагдаад байгаа гэсэн шүү.

Өдөр тутмын бүх сонинг захиалж уншдаг хэвээрээ. Нийгмийн элдэв сонинг хуучилдаг хэвээрээ. Хөгжилтэй хэвээрээ. Хоолонд сайн хэвээрээ. гээд л бишрэх зүйл ихтэй өвөө шүү.

2 comments:

  1. Uudrug, saihan humuus baih yum. Bi uchigdur S.Galsan gej hunii oroltsson Mongol tulgatnii zuun erhem uzeed bas ih uram avlaa.
    Ushuu buteene, tuurvina geed l ih goy uudrug, temuuleltei. Haragdah baidal l hugshirsun bolohoos oyun uhaan n tsel zaluugaaraa hun bnalee.

    ReplyDelete
  2. T.Galsan guai bas mundag hun bgaaz, bi deer uzeed bas l bishirsen, iimerhuu zuil uzeheer uram orood ulam l hicheeh yum shu gej boddog yum.

    neeree zochildogt danke shu.

    ReplyDelete