Monday, January 04, 2016

Норвегийн ой

Мүраками Харүки гээд л нэг хэсэг их шуугисан даа. Олон хэл дээр ном нь хэвлэгдээд л. Би ганцыг ч уншиж үзээгүй. Яагаад ч юм унших юмсан гэж хүсэл төрөхгүй л байна. Тэгж байгаад эх хэл дээр нь уншина аа.

Саяхан нэг залуугаас
-Та намайг хариад иртэл энэ хэдэн номыг уншаад харьж ирэхээр минь эргүүлээд өгөөрэй.
гэж хэлснээр гэртээ аваад ирсэн. Нимгэнээс нь эхлээд уншиж эхлэв.

"Эргүүлж өгөөрэй" гэж байн байн хэлснийг нь бодохоор хөөрхөн санагдаад. Их л олон номоо хүнд алдаад хаширчихсан юм байна даа гэж бодоод. Би ч уг нь бас голруулчих санаатай л байгаад байгаа юмсан. Ха ха. За энэ яахав, голруулж чадсан эсэхээ дараа хэлнэ ээ. Ккк. Худлаа худлаа юу гэж хүний номыг зүгээр авах вэ дээ, тэ.

Үйл явдал хөөрхөн л ном байна. Гэхдээ эх хэлнээс нь биш орос? эсвэл англи? хэлнээс орчуулсан нь илт. Яг ямар хэлнээс орчуулсныг нь мэдсэнгүй л дээ.

Миний байнга эргэлздэг нэг зүйл байдаг юм, дээхэн үед орос хэлнээс орчуулдаг байсан болохоор Ү үсгийг У үсгээр бичих, ДЗ хоёр үсгээр бичих гээд л байдаг байсан бол одоо үед чинь харьцангуй япон хэлнээс нь шууд орчуулдаг болсон байна, эргэлзээтэй санагдсан үг үсгээ интернетээс хайгаад дуудлага бичлэгийг нь мэдчих боломжтой болсон үе шүү дээ.

Яманаши гэдэг үдийг Яманаси, Кизүки гэдэг үгийг Кидзуки, Шинжюкү гэдэг үгийг Синзюку гээд л бичсэн байна л даа. Япон хэл гадарладаг нь аан энэ тэр үгийг хэлж байна даа гээд тааж болох ч огт япон хэл гадарладаггүй хүн уншаад, дараа нь японд Шинжюкү гэдэг газар хайхдаа Синзюку гэж хайвал бас л бэрхээ дээ.

За энэ миний хувийн бодол шүү, бас нэг мундаг хүний номон дээр яг л адилхан зүйл байсан болохоор орчуулга зүйн талаасаа ийм байх ёстой ч юм уу гээд л хааяадаа боддог юм.

Мундагууд минь энэ талаар хэлж сураглаж өгөөрэй.

Өөр нэг бодол: японы соёл заншилтай холбоотой зан үйл, үг зэргийн тайлбар багатай нь жаахан тиймхэн. мундаг орчуулагчдын тушрлагаас хэлэх юм бол дор бүр нь тайлбар хийгээд явдаг даа. Тэрэн шиг л хуудасны дор тайлбарлаад явсан бол хүнд илүү хүртээлтэй байх байсан болов уу. 

3 comments:

  1. Шинэ оны мэнд!
    Орос хэлнээс орчуулсан байхаа, англи хэлнээс бол арай ч ийм дуудлагаар орчуулагдахгүй гэж тааж байна. Би энэ номны английг нь уншсан, хүсвэл явуулж болно шүү. Япон хэлэн дээр уншиж зүрхлэхгүй л байгаа, тэр сайхныг нь ойлгохгүй орхичих байх гэж бодоод.
    Сүрэн сайхан орчуулах байх даа л гэж бодох юм.

    ReplyDelete
  2. номын дэлгүүрт байхыг нь хараад л аймшигийн ном шиг санагдаад байсан шд яагаад ч юм кк

    ReplyDelete
  3. Shine onii mend 2oo.

    harin oros hel bh gej bodson. Uil yavdal ni suuldee ontsgui bolood irseen, hehe.

    aimshgiih bish, gehdee neg tiim sonin filosofiin nom, humuus yaagaad durlaad bgaag ni oilgohgui l bgaa. hehe

    Surengee harin orchuulaach gej heleh gesnee, bolisoon, uur nom orchuulj bgaa. uunees ch iluu goy nom.

    ReplyDelete