Friday, June 10, 2016

6 сарын цэцэг

Урдны жилүүдэд ажисай ба Hydrangea macrophylla цэцгийн зургийг оруулж байж. Энэ жил ч бас орууллаа.
Энэ цэцгийг харж баясмаар байвал энэ л ажисай гэдэг нэртэй цэцэрлэгт ирдэг юм. Цэцгийнхээ нэрээр нэрлэсэн бяцхаан цэцэгт хүрээлэн. Өөр цэцэг ч тариастай байна. Жил ирэх тусам мэддэг хүмүүсийн тоо нэмэгдээд, хүн олшроод байгаа. Урд том зулзага төгөлдөр хуурт явдаг байхад ээж дүү хоёр хүлээнгээ тоглодог байсан юм.
Ойроос харахад дэлбээ нь ийм.

Энэ цэцэг хөрсөн дэх ус төрөгчийн хэмжээнээс шалтгаалаад өнгө нь өөрчлөгддөг гэсэн. Цайвар ягаан, нил яагаан, ийм бүдэг ягаан, усан цэнхэр гээд л өнгө нь их гоё.

Дуурайгаад цаасаар нугалж хийгээд байна. Эд чинь айхтар улс. Хэ хэ. Тэгээд хийх аргачлалыг нь орууллаа шүү.

Манайхаар дүүрэн л энэ цэцгийг хийсэн улс. Хажуугаар нь бас бус бүтээл туурвиад л.
Одоогоор 3 ширхэг ийм цэцгийн хажуугаар энэ зураг дээрх зүйлүүдийг хийсэн байна даа. Орой нь аниа нь тарж ирээд тогоруу, нэг хайрцаг нэмж хийгээд байсан. Хаяж болохгүй нэг хэсэгтээ хөглөрөнө дөө гэж. Гялгар уутанд хийчихээд барьж гүйгээд их л нандигнаад байна лээ, бага зулзага.

Хийх арга нь ойлгомжгүй байвал хэлээрэй. Хэхэ. Арай өөр дэлгэрэнгүй арга хайж өгнө өө. За амжилт хүсье бүгдэд нь.

No comments:

Post a Comment