Sunday, June 05, 2016

Зуны концерт

Дунд сургуулийнхан ойрд түмэн завгүй байгаа. Мужийн бүх дунд сургуулиудын хоорондын тэмцээн уралдаан эхэлчисэн.
Бүх л дугуйлан секцийнхэн хоорондоо өрсөлдөнө гэсэн үг. Тэгээд муждаа шалгархаараа бүсийн нэрэмжит, бүсээсээ шалгархаараа улсынх гээд л явж өгдөг гэсэн.

Том зулзагын сургуулийн хариуцсан ажилтан нь цаг тухай бүрд нь нийтлээд, мэдээллээд явдаг юм билээ. Их амар санагдсан.

Том зулзага тамирын дугуйлан биш ч бас л завгүй. 6 сарын 5-ны бүтэн сайнд бүх дунд ахлах сургуулийнхан оролцсон үлээвэр найрал хөгжмийнхний концерттой. Өнгөрдөг жил бас болсон. Үзсэн, таалагдсан, гайхсан, биширсэн, бахархсан.

Япончуудын энэ уйгагүй зан л улс эх орныг нь өдийн зэрэгтэй байлгадаг байх гэж бодов. Ахлах ангийнхан бол мэргэжлийнх гэмээр тоглодог юм билээ. Дунд сургуулийнхан ч наддаа бол мэргэжлийнх байсан. Хань ижил л жаахан алдчихлаа энэ тэр гээд л байсан. Би ямар олж сонсох биш. Хэ хэ

Энэ жил ганцаараа үзнэ. Тасалбар нь 500 иен. Их боломжийн. Түүнээс энд сонгодог энэ тэрийн тасалбар бас л үнэтэй шүү дээ.

Хань ижил бага зулзага хоёр хөдөө явсан. Агаарт сайхан байна, бага зулзага аавыгаа тоох ч үгүй тоглоод гүйгээд байна гэсэн.

Том зулзага ээж хоёр өдөр хоолонд орж булагнах гээд л байж байна. Ээж нь зулзагыгаа дугуйлангаасаа тарж ирэхийг нь хүлээнгээ энэ бичлэгээ бичиж сууна. Ккк.

Энэ концертны үеэр зураг дарж болохгүй, чанга чанга ярьж болохгүй. Том зулзага бүр дахин дахин хэлээд сануулаад байсан, түрүү жил. Бид ч айгаад нэг ч зураг дараагүй. Хэ хэ.

Гэм нь өдөр бүр сургууль руугаа явах нь ядаргаатай байх шиг байна.
-Яагаад өдөр бүр сургууль явдаг байна аа? Ядаргаатай юм.
гэж үглэсэн л хүн байгаа. Гэхдээ тэгээд явахаас өөр аргагүй л болох юм даа.

Японд хүүхдүүдийг хэт ядраагаад байх шиг байдаг юм. Өглөөнөөс орой болтол сургууль дээрээ. Тэгээд л ижимэ гээч бие биенийгээ дээрэлхэх үзэгдэл хурцтай явагдаад байдаг гэж хувьдаа боддог. Тэгээд энэ тухайгаа хамаагүй энд тэнд яриа хийхдээ хэлээд л явчихдаг юм. Хэ хэ.

Хадуурахаасаа өмнө өндөрлье дөө.

2 comments:

БМР said...

энд бас их дээрэлхдэг юм гардаг юм шиг байгаан, ямар азаар энэ хавьд төрөөгүй юм, төрсөн бол яг дээрэлхүүлэх байсан байх гэж боддог шд би хэхэ.. ээж охин хоёр завгүй л байгаа юм байна

byambaa said...

Хэхэ. Энэ чинь эцэг эх бүрийн сэтгэлийг зовоосон асуудал шүү дээ.