Sunday, June 12, 2016

Гоё хайрцаг ба яс зууна аа

Чихэр хайрцганд хийж өгөөд байдаг бандийн ээж эртээд бас ийм хайрцаг хийж өгсөн. Мэдээж хоосонгүй. 2 ширхэг чихэртэй.

Мөн ийм 4 ширхэг сарнайтай хайрцаг өгсөн. Маш хөөрхөн санагдав. Том цаасаар хийж болдог гэсэн. Дараа заалгая гэж бодоод байгаа. Цаасаа бэлдэж очоод.
Манайхаар л нэг цаасан урлалууд. Хаяж чадахгүй. Хайран санагдаад. Хөөрхөн санагдаад. Хийж сурмаар санагдаад. Чадахгүй болохоороо дэмий л баахан харж гөлрөөд.

Номын сангаас хэдэн ном зээлж ирсэн чинь сайн ойлгож өгөхгүй, чадахгүй болохоороо бага зулзагатайгаа шаал өөр зүйл хийчихдэг гэж байгаа. Хэ хэ.
За энэ сарнайг савнаас нь гаргасан байдал. Эргүүлж тойруулаад хараад байх нь ээ, бас л их хөдөлмөр шаардах эд шиг байна лээ. Урдны бичлэгийн ажисай цэцгээс ч хэцүү, бүр маш их хэцүү санагдав. Нартай сайхан өдөр хадаг барьж очоод заалгана гэж хатуу шийдсэн. Хэ хэ.

Яагаад заалгана гэж хатуу шийдсэн гэхээр? Бэлгэний боолтон дээр нэг иймэрхүү цэцгийг худалдаж аваад л наадаг даа. Харин үүнийг хийгээд сурчихвал заавал тэр цэцгийг худалдаж авах шаардлагагүй болно гэсэн үг.

Өөрөө нугалж хийгээд, наагаад л хавааск. Бас нэгэн хэмнэлт. Явсан нохой яс зууна гэдэг шиг зулзагаа тосож авахдаа хүртэл яс зуучих гээд айлын хүүхэд ийм айхтар байна уу? Ккккккк

Та нарт зааж өгөх үү? Яах уу?. Хадаг яндар барьж ирвэл зааж өгч магад л юм. Хэ хэ.

3 comments:

miracle said...

Би ийм оригамид их дуртай. Жоохон бхад хажуу айлын охины эгч нь японоос оригами хийдэг ном явуулаад тэрнээс үсэрдэг мэлхий, амаа ангайдаг шувуу, цаасан шувуу гээд зөндөө олон юм сурсан. Одоо ч цаасан шувуу л гарт ороод үлдэж дээ. Энд тэнд таарахаар нь хийх дуртай. Даанч цаасан шувуу шиг олон хийхгүй болхоор дорхноо мартагдчихдаг юм

БМР said...

би хадгаа бариад сууж байгаа шүү хэхэ

хурдан заалгаж ирээд бид нарт зааж өгвөл мартахгүй, бүр сайн сурна даа (панаалдав)

byambaa said...

Miracle; hehe. tiim uu. goy te. tsaas ni elbeg bol bur l goy. hehe. bi bas eejdee ih yavuuldag bj bile. odoo ch haayaa yavuuldag yum. bi bas togoruu shuvuu yu ch harahgui hiij chadna kkk. busdiig ni harj hiihgui bol martchihaad bdg yum. sonin shuu.

BMP; za oilgolgoo, bi zaalgaj amjaagui l bgaa shuu. panaaland orohdoo sain sain bi chin, kkkk