Wednesday, June 01, 2016

Оймс

Дандаа л хүнд оймс нэхдэг байсан бол энэ удаад ширээ сандалдаа оймс нэхлээ. Хэ хэ.
Хань ижил харчихаад унага шиг гэсэн. Шалныхаа өнгөн хэсгийг халцрахаас сэргийлж байгаа нь энэ. Гоё санаа байгаа биз дээ?

Яг яагаад нэхэх болсон бэ гэхээр? Найз хятад хүүхний ээж нь диваныхаа хөлд нэхсэн байсан юм. Хятдын солонгос үндэстэн. Охиныдоо айлчилж ирсэн хугацаандаа уйдаад гэчихсэн, янз бүрийн л зүйл хийж өгөөд байх шиг байна лээ.

Тэгээд л би санаа аваад, өөрийхөө гэрт ч бас нэхээд углачихвал хөөрхөн юм байна гэж бодоод нэхсэн нь энэ.

Суусан газраасаа шороо атгаж байна уу? Ха ха.

Сандалнууддаа бас нэхээд эхэлчихсэн. Бага зулзага бид хоёр л хөөрхөн болжээ тэ? гэж гайхаад л байгаа. Дараа зочид юу гэж үнэлэх нь үү?

Ноосон утас биш шүү. Даавуун утсаар жаахан хатуухан, мөн яг тааруулаад нэхвэл доошоо унжаад байхгүй юм билээ.

Та нар минь суусан газраасаа шороо атгаад, шинэ санаа оноо олоод хэрэгжүүлээрэй. Амжилт.

3 comments:

БМР said...

хөөх ёстой сайхан шороо атгаж хэхэ, нээрээ л ширээ сандал шалтай харшиж муухай дугараад байдаг тэ, сандалны хоёр хөл дээр суугаад маяглаад байдаг хүнд бол осолтой л юм байна кк

Meegaa said...

ailiin huuhduud iim aihtar, suusan gazraasaa shoroo atgaj hahah

byambaa said...

Баярлалаа 2оо.

Хэ хэ. Үүнийг л шороо атгана гэх байхдаа тийм үү.

Надаас илүү айхтар айлын хүүхэд байна цаана чинь ккк