Thursday, June 23, 2016

Сонгуулийн эргэн тойронд

Олон юм ярихгүй ээ, бичихгүй ээ.

Хамгийн хөөрхөн нь миний аав.

Яасан гэхээр? Аавтайгаа утсаар ярьж байлаа. Яриа явсаар сонгуулийн тойрог энэ тэр болов. Тэгсэн аав

-Анужингийн уулзалтанд очоод. Охины минь төгссөн  сургуулийг төгссөн. Японд сурч ажиллаж байсан, охинтой минь адилхан харагдаад нулимс унагав. Бас гар барив.

гэнэ ээ. Тойрогт нь Анужин, Жавхлан тэргүүтэй хэсэг хүмүүс хоорондоо өрсөлдөх юм байна.

Муу аав минь царай муутай муу охиныгоо Монголыг шуугиулж буй сайхан бүсгүйтэй адилтгаж хараад элгээ дэвтээж суух.

Гол өөд нэг юм өгсөөд л явчихсан. Утсаар ярьж дууссаныхаа дараа хань ижилдээ ерөөсөө аавдаа очиж үнэрлүүлчихээд ирье гэж тунив. Хань ижил
-Хань нь үнэрлээд өгөх үү?

Манайхан нэгнийгээ жаахан гайгүй явахаар нь л ар өврөөс нь элдвээр хэлээд байх юм тэ. Яахнав дээ, бид чинь цөөхүүлээ шүү дээ.

Би ч өөрөө амсаад гарсан бэрхшээл болохоор элдвээр хэлүүлээд байдаг хүмүүсийг өмөөрөх янзтай байдаг юм. Ялангуяа эмэгтэйчүүдийг.

Хадуурахгүй шүү. Хэ хэ.

Одооноос Анужин сэнпай-нхаа гоо сайхныг зорилгоо болгоод, хүний сайн сайхныг түрүүлж олж хараад, суралцаад, үлгэр жишээ аваад явна аа. Өөртөө амжилт, мөн уншигч та бүхэндээ ч амжилт хүсье.

Сэнпай-дээд курсийн гэсэн утгатай.

No comments:

Post a Comment