Wednesday, August 10, 2016

Хэрэг гарсан шүү

Агсан тавьсны минь хэрэг гарч, хэдэн хөөрхөн блогчид минь эхнээсээ блогтоо салхи оруулж эхэлсэн шүү.

Үе үе ингээд агсан тавьчихаж байх нь зөв юм байна. Хэ хэ.

Гэхдээ та нар минь намайгаа бага агсан тавиулаарай. Ккк

Олимпоо ч үзээд, та нарынхаа блогийг ч уншаад энэ халуун өдрүүдийг даваад гарчихвал ч.

Япон орон даяараа маш их халж байна аа.

Сая өнгөрдөг бүтэн сайнд далай явж жаахан сэрүүцсэн юм байна.

Бага зулзага хавч энэ тэр тоох ч үгүй барьж гүйгээд цуг явсан монгол харчуудыг алмайруулсан. Өнөөдүүл нь айгаад гар хүрч чадахгүй байхад. Ккк. Жижигхээн л хавч байсан уг нь. Харин тэр айгаад байсан харчуул нь ханхар ханхар эрчүүд шүү дээ. Хэ хэ.

-Авч хариад хавчны шөл хийж уух уу?
-Юу яриад байна? Ижий минь, хөөрхий амьтан.

Бүр итгэчихсэн, харихдаа надаас нууцаар буцааж далайд нь тавьж харагдсан.

Алтан загас байсан бол тэ? Далайд нь буцааж тавихад хүслээ хэл гээд л. Би нь хүслээ хэлээд л. Ккк. Гялс монгол нисчихээд ирье л гэж хүсэх байх даа...


4 comments:

  1. хэхэ хэн ямар хэрэг тарив гээд үсрээд ороод ирлээ шүү дээ

    энд бас айхтар халаад, өчигдөр дэлгүүр ороод 15 минутын зайтай газар алхаад гэртээ ирсэн чинь хөлс мөлс нь урсаад 15км гүйгээд ирсэн аятай л байна лээ ккк

    хэрэггүй муусайн өөхнүүд хайлахгүй юм байхдаа энэ халуунд тэ кк

    тэр жижиг хав ч гайгүй шдээ уг нь

    ReplyDelete
  2. яасан хэрэгт дуртайм бэ. ккк

    еэ бурхан минь манай энд бас сүрхий халж байна.

    хэлээд юүхэв, өөх минь хайлахгүймаа.

    ReplyDelete
  3. Хэ хэ, би бас бичнэ ээ гээд л яваад байгаа, таны тэр бичлэг блог оо бичдэггүй юм аа гэхэд бусдын блогыг уншаад сэтгэгдэл үлдээх хэмжээнд нөлөөлөөд байгаа шүү :)

    ReplyDelete
  4. Erhtsas: bicheerei. huleegeed l bgaa shuu. goy bichdeg shuu chi mini.

    ReplyDelete