Friday, August 26, 2016

Хогоо гэж

Хог гэж нэг ядаргаатай зүйл байна тэ. Хог гаргалгүй амьдрах нөхцөл бололцоо ч байхгүй болж.

Ядаж байхад энэ халуун улирлын хог ч үгүй ээ мөн хэцүү. Яагаад хэцүү гэхээр?

Долоо хоногт 2 өдөр нь шатдаг хог, 1 өдөр шатдаггүй хог гэж ангилж гадаах тусгай цэг дээр аваачиж хаяна. Хэсэг хэсгээр нь айл өрхөө хуваагаад тав алхаад л хогны цэг байна. Өглөө 9 цаг гэхэд хогны машин ирээд хүү хаа гээд л хамж ачаад явчихна. Харин шатдаггүй хог бол өдөр 12 цаг хүртэл байж байдаг юм. Учир нь элдэв үнэр танаргүй болохоор. Шатдаг хогонд элдэв хүнсний зүйлийн үлдэгдэл байдаг учраас үнэр танар гэж хэцүү хэцүү. Тэгээд ч эрт ачиж явахгүй бол хэрээ гэж гайхал тоншоод талаар нэг тараачихдаг учраас.

Шатдаг шатддагүйгээр нь тусгай уут худалдаж авч хийнэ. Хэмжээ нь ч жижиг, дунд, том гээд л байна. Жижиг нь дотроо бас хоёр янз. Зун бол хамгийн жижгээс нь аваад чихэж өгнө шүү дээ. Мэдээж хэмжээнээсээ хамаараад үнэ нь хүртэл өөр өөр.

Би ч хэмнэх дуртай юм болохоор жижиг уутанд л чихэж гардаг юм. Аль болох хог гаргахгүй байна үзэхээр яаж ийгээд л хог гарна. Ядаж байхад орчин үед бүх юм хуванцар савлагаатай болчихсоныг ч хэлэх үү.

Өдөр бүр гаргаж хаяхгүй болохоор гэрт өмхий үнэртээд л, хог хаядаг өдөр хурдан болоосой гээд л хүлээнэ шүү дээ.

Монголоос ирсэн нэг охин манайх бол өдөр бүр л гаргаад хаячихна амар, танай энэ япон чинь ярьшигтай юм бэ? гэсэн. Хэ хэ.

Хагас сайн өдөр нэг өдөр нь байдаг юм. Заримдаа өглөөд сайхан унтмаар байхад хог зүүдлээд л сэрнэ шүү дээ. Яана аа, хогны машин ирчихсэн үү? гээд л. Мэдээж ганц нэг удаагийн машинаасаа хоцорсон тохиолдол байна аа байна. Тэр үед л уруудах айл унтаж идэхээсээ гэдэг үгийг санаад л учиргүй санаа алдана шүү дээ. Ккк

За тэгээд шил, лааз, ундааны сав, хөөсөнцөр сав гээд л тус тусдаа гаргаж хаях өдөртэй. Заавал угааж байж хаяна.

Лаазтай хүнсний бүтээгдэхүүн бараг худалдаж авахгүй ч пивоны заал бол ихээр нь хаяна өө гэж. Ккк

Ундаа бараг уудаггүй болохоор энэ тал дээр хогийг гаргахгүй байж болоод байдаг юм. Ундааны хуванцар савыг хаяхдаа бас их учир жанцантай шүү дээ. Бөглөөг нь нэг, хаягийг нь нэг, тэгээд их биеийг нь нэг гэж ангилж хаяна.

Хөөсөнцөр савыг хүнсээ цуглуулахаар явахдаа тэр дэлгүүрийн үүдэнд байдаг тусгай хөөсөнцөр савны хогийн саванд хаячихдаг юм. Махаа хөөсөнцөр саванд хийж зарах нь их ээ. Тийм болохоор хаяхдаа бас л угааж байж хаяна шүү дээ.

Шил гаргаж хаях тохиолдол за их ховор юм байна. Гэснээс хааяадаа монгол архиныхаа шилийг хаяна. Сүртэй сүртэй шил. Шууд хараад л за энийг ч тэр монгол айл хаяж гэж шууд азаартахаар. Ккк. Ядаж байхад их эзэн Чингис хаан минь өөдөөс "аан чи намайг хүний газрын хогонд хөсөр хаях гэж байна уу?" гэсэн шиг ширтээд л. Аягүй хэцүү. Маань мэгзэм уншиж байж хаях гээд байгаа юм биш үү. Хэ хэ.

Нэг хөгжилтэй зүйл саначихлаа. Хэдэн жилийн өмнө монголоос нэг ах ирэв ээ. Энд хоёр жил гаран болсон байх. Тэгээд Чингис архины шилийг хогны цэг дээр гаргаад хаячихаж зүрхлэлгүй хээр эзгүй газар аваачиж хаясан гээд л ярьж байв шд.

Гэх мэтчилэн аяга шанага угаахаасаа илүү иймэрхүү хогоо угаах нь их шүү худалч хүнд. Хэ хэ.

Юу болоод гэнэт хогны тухай бичив гэхээр дөнгөж сая хогоо гаргаж асгачихаад ирсэн юм л даа. Тэгээд л...

4 comments:

БМР said...

манай байр баахан оюутнууд болохоор юун хогоо угааж хаях нь байтугай ангилахгүй гадаа шидчихдэг нөхдүүд олон гэж юухэв. Гадаа шил хуванцар уут лааз гээд хэдэн том уут өлгөчихсөн хог гарсан үедээ тийшээ ангилж хийгээд хоолны хаягдал тусдаа хувинтай, шатдаг нь уутаа аваад хаядаг юм. Наана чинь манай байрнаас хамаагүй ядаргаатай юм байна хихи..

byambaa said...

гадаа хүмүүс, оюутнууд бдг газар бол жаахан хэцүү юм билээ, эмх замбараа муутай.

эхэндээ ядаргаатай бсан. яваандаа дасаад, эмх замбараагүй зүйл харвал нервтэх шинжтэй болсон шүү, хэхэ

БМР said...

хэхэ, би ч одоо үглээд л энэ нөхдүүдэд багаас нь гэрийн ажил хийлгэхгүй ийм болж байгаан гээд л явж байгаа

byambaa said...

hehe, unen unen, odoonii huuhduud ee gej, nom unshihgui, geriin ajil hiihgui bla bla...