Thursday, August 11, 2016

Алт

Гэснээс том зулзага өнөөх үлээвэр хөгжмийнхөө тэмцээнд алт авсан шүү дээ. 2 жил дарааллан. Бүсийнхээ тэмцээнд эрх авахад тун бага оноо дутчихсан гэсэн. Харамсалтай. Ирэх жил заавал бүсийн тэмцээндээ явна даа гэсэн хүн л байна. Том зулзагаа цаашлуулаад
-Миний охиныг орсон жилээс алт аваад эхэлсэн үү?  Үгүй юу?
-Үгүй ээ. Эрхлэгч багш мундаг болохоор.

Эрхлэгч багш нь том зулзагыг дунд сургуульд ордог жил шилжиж ирсэн. Мэргэжил нь дуу хөгжмийн багш. Их мундаг хүн гэсэн. Аав нь муждаа их алдартай юм билээ. Хөгжмийн зохиолч, багш хүн байсан хүн гэнэ. Одооны мундаг мундаг дуу хөгжмийн багш нар заалгадаг байсан гээд л яригддаг юм.

Тэгээд л бодлоо. Ер нь багш хүн бас асар их нөлөөтэй байх юм даа гэж.

Үлээвэр хөгжмийнх нь дугуйлангийн багш гэж тусдаа байдаг. Тэр багшийгаа "Гадагшаа гаргаж илэрхийлэхдээ, зүйрлэхдээ жаахан тааруу" гэж авсан. Тэрнийх нь хажууд эрхлэгч багш нь хатуу ширүүн ч гэж юүхэв, загнахдаа, удирдахдаа маш уран чадварлаг, сурагчдын сэтгэлд хүрдэг юм байх.

Бас л бодлоо. Багадаа багш нартаа элдэв хоч өгөөд л, сайн муугаар нь ялгаад л байдаг байснаа. 

Энд Япон хүүхдүүд  бас багш нартаа хоч өгчихнө өө.

Хөөрхий муу ардын багш нар. Муу ч нэртэй сайн ч нэртэй байх юм даа.

Алт авсан гээд гавъяа байгуулсан амарч байна. Зуны хэдхээн хоногийн амралтынхаа ихэнхийг саяын тэмцээнд бэлдэж өнгөрөөнө.

Тэмцээн дуусаад сургууль энэ тэр орохгүй жинхэнэ утгаараа амрах нь 7-хон хоног шахуу. Болоогүй ээ зуны даалгавар гэж байна.

Даалгавраа хийж байгаа юу гэж үглүүлнэ.

Монгол дахь хүүхдүүдтэй харьцуулахад амраад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг.

Монголын 12 жилийнхэн та нар бол жаргалтай мангар бацаанууд шүү. Ккк. Хэт жаргаад амар сайхан жаргалгүй хичээлээ ч, дугуйлан секцээ ч бас хааяадаа сөхөж хараад явдым шүү. Эх орны минь ирээдүй та нарын гарт...

3 comments:

  1. Багшийн нөлөө үнэхээр их, дунд ангид тоо заадаг байсан багш байнга л уурлаж, харааж загнадаг байхад миний дүн дунд сайнаас хэтэрдэгүй байсанаа, ахлах ангид орсон жил багш солигдоод учирлаж, тайлбарлаж заадаг багшийн хичээлд нөгөө дунд сайнаас салдаггүй байсан хүн чинь байнга онц сайн авдаг болоод огцом сайжирсан ш д би.

    Манай эгчийн охин бас амрах завгүй л шалгалт шүүлгэнд бэлтэгсэн хүн л байна. Эндхийн улсын шалталтын цаасыг Англи руу явуулж Кэмбрижид засдаг болохоор хүүхдүүд болон эцэг эх улсын шалгалтанд нь маш сайн бэлдүүлнэ. Ихэнх хүүхэд гэрийн багшаар давхар хичээлээ заалгаж явна. Харин манай ихэнх энд сурдаг Монгол хүүхдүүд өөрсдийн л толгойгоор л явдаг юм. Сургалтын төлбөр үнэтэй болохоор хажуугаар нь гэрийн багш аваад байх боломж их бага.

    ReplyDelete
  2. Hugjimiig n aytaihan demjih heregtei ireeduid uur aytaihan ireeduitei mergjiltei bolgovol hugjimiinh n bagiin chadvar bas ih eyreg nuluutei yum baidag. Jishee n Bill Clinton soksafon toglodog.

    ReplyDelete
  3. bainga orj gardag 2too bayarlalaa.

    Barimalch: za. yamar neg hugjim orolddog bhad zugeer l gej bodood bgaan. yamar mergejiltei bolohoo uuruu l shiideh bhdaa...

    Erhtsas: zarimdaa ch huuhdiig huuhed nasand ni bailgamaar bolood bdiin. neg l ih hicheel hiisen uls...

    ReplyDelete