Tuesday, August 30, 2016

Өөрийнхөөрөө сэтгэл хангалуун амьдрах

Түрүү жилийн өдийд энэ номны эхний дэвтрийг оруулж байсан даа. 10-хан хувцастай францчууд гээд. Тэр номыг уншсанаар ер нь шинэ хувцас худалдаж аваагүй шүү. Байгаа хэдэн хувцсаа сайхан угаагаад л өмсөөд болж л байна. Дотуур хувцас ганц нэгийг худалдаж авсан юм байна.

Бас нэг хэмнэх арга зааж өгөх үү? Биений өнгөтэй тирко өмсөхөө байсан. Ккк. Хар, хар хөх, нил ягаан, хар өнгийн хээтэй тирко гэж өмсдөг болсон. Ийм тирконууд нь арай удаан эдэлгээтэй. Өлмий энэ тэр нь цоорохдоо удаан. Ккк.

 Энэ тэр номны хоёр дахь нь. Ажлынхаа шинээр худалдаж номын жагсаалтанд оруулчихсан байсан юм. Ашгүй худалдаж авсан. Зарим санал болгосон ном томчуудын санал шүүмжээр хасагдчихдаг талтай.

За тэгээд уншиж эхэлж байна. Том зулзага амарч байгаа тул түрүүлээд уншив. Би их цаг зарж уншдаг тул сүүлд л уншъя гэж явсаар л... Хэзээ дуусахыг бүү мэд.

Ямартай ч японд амьдардаг уншигчиддаа санал болгоод эндээ зургийг нь орууллаа шүү. Энд тэндээс зээлж аваад уншина биз дээ.

Эхлээд удаагүй байгаа тул гол санааг нь хэлж арай амжихгүй ч эхний хэдэн хуудсанд лав "Өөрийнхөөрөө, байгаагаараа сэтгэл хангалуун амьдрах. Үүнд заавал мөнгөтэй байх албагүй, баян байх албагүй, хөөрхөн байх албагүй, гуалиг байх албагүй, заавал цаг завтай байх албагүй" гэсэн байна.

Хурдан уншиж дуусчихаад гоё гоё зөвлөмжүүдээс нь эндээ та бүхэнтэйгээ хуваалцана аа за.

3 comments:

БМР said...

ерөнхийдөө мэдээд байгаа хэрнээ л хөөрхөн болмоор өндөр болмоор хөлөө нэг см ч болтугай том болгомоор гуалиг болмоор мөнгөтэй болмоор санагдаад байх юм байна шд кккк

peakfinder said...

Би л лав нас явах тусам илүү ачаа, тээргүй, энгийн амьдрахыг хүсдэг болоод байгаа. Ухаан сууж байгаагийн шинж юм уу гээд бас олзуурхаад байгаа шд.

byambaa said...

BMP:hehe, tsagaa tulahaar tegj bodnoo bodno. yaj zugeer bhav...

Peakfinder: harin nas yavahaar er ni engiin l amidral husdeg shig.