Saturday, September 10, 2016

Нутгийн минь идээ

Нутгаас минь идээний дээж ирээд. Гоё байна өө.

Дээр нэг хүн бяслаг өгсөн юм. Нэг өдөр хөргөгчөө уудлаад л нээх гоё идчихмээр юм байна уу гэж харж харж байснаа нутгийхаа бяслагийг гаргаж ирж нэг том хазаж байж билээ. Даанч дорхноо л дуусчихсан.

Харин энэ удаад шар доктор чацаргана. Хэ хэ. Шингэлээд уухаар гоё шүү. Бага зулзага ч дуртай ууж байгаа.

Та хэдийг гоё газар, хүнс сайтай газар байгаа болохоор өгөх юм олдохгүй юм өө гэх. Харин бид чинь нутгийхаа амтыг санасан улс байх. Цагаан идээ, мах, жимс жимсгэнэ, самар гээд л.

Заримдаа ч сайхан шинэхэн өрөм талхан дээр түрхээд идэх юмсан гэж боддог юм шдэ. Хийж идэх гэсэн болж өгөөгүй, хуруу зузаан өрөм тогтдоггүй юм билээ. Сүүнийхээ тослогийг бүр үнээнийхээ идэшнээс нь авахуулаад хяначихдаг болохоор тэр байх гэж таасан.

За энэ шар доктороо шимэн шимэн бага багаар ууна даа, хэд хоног. Дүү нартаа баярлалаа.

Бас танил ахын өгсөн самарыг хэд хоног чөмөв. Багахан байсан болохоор дорхноо л дуусав.

Айраг нэг стакан олж уух завшаан тохиов. Аяа сайхан байсан шүү.

Удахгүй бас ижий аав 2-нхоо тарьж ургуулсан чацарганыг захиж авчруулаад өвөлдөө чанаж ууна даа. Түүхэд жаахан төвөгтэй, аав минь л байсгээд л гарч түүдэг гэсэн.

Ойрхон бол ирж түү гэхгүй юу л гэдэг юм, хөөрхий минь.

Нутгаа, ижий аавыгаа санахын жаргалаа гэж...

5 comments:

Barimalch said...

Naanaa arab hunsnii delguur olchih! Afgan grocery gej baina uu, Arabic grocery gej baina uu yoponuud het angli helend uustsan bolhoor tiimerhuu nertei yumnuud baij magad tend tiim tungalag tsagaan uuttai gadnaasaa harhad manai shar gadarguutai byaslagarhuu maygiin tehdee ogt shar halisgui dan gulchgii tsagaan durvuljin byaslag bii, ter chine amt ba dotorh n yag Mongol byaslag baidag yum. Nutgiin vitamin dutagdsan hund heregtei huns! :D

БМР said...

пээ баяжихыг шахсан байна шд, би ч одоо эгчээс самар самар гээд нэхээд сууж байгаа кк

E. Erhtsas said...

Хэ хэ, бид нар ч хаа сайгүй л адилхан юм дөө. Саяхан манайхан бас хонины мах, шинэ ургацын төмстэй явуулаад. Энд амьдардаг Монголчууд борцоо дуусахгүй байна гээд бас борц өгөөд, нөгөөхөөр нь хоол хийж хүмүүс дайлаад, наргиж өглөө ш д би :)

E. Erhtsas said...

Барималч ахын хэлээд байгаа нь Paneer гэдэг Энэтхэг бяслаг байхаа даа. Амт нь бол яг Монгол бяслаг шиг юм байна лээ. Танай тэрүүгээр Энэтхэг дэлгүүр байвал асуугаад үзээрэй.

byambaa said...

Erhtsas; hehe. haaya ch mongol amtaa sanad uguileed bdg te. za ter enetheg byaslagiig haij uznee. yag end enetheg baraa zardag delguur bol bhgui, gehdee gadaad huns zardag gazraas haij uznee. bayarlalaa, ta buhendee.