Wednesday, November 30, 2016

Баяр дээрх худалдаа

Тоотой хэдэн зүйл л авсан. Хоёр ном. Нэг үсний боолт. Нэг түлхүүрийн оосор.Энэ оосор гэхдээ монгол биш. Япон эмээ зарж байсан. Том зулзагын хийсэн худалдаа. Ярьж байгаад хямдруулж авснаа л гайхаад байсан. Учир нь ээж нь жаахан үглээ талдаа болохоор. Яг хэрэгтэй юм уу? Төстэй зүйл байдаг биз дээ? бла бла гээд л. Тийм болохоор нэг их харсан болгоноо авна гээд байдаггүй юм. Түхүүрийн оосор ч биш юм дагуу даа. Энд охид цүнхнээсээ бас элдэв гоёл их зүүнэ ээ. Ёолкны мод шиг л.Том зулзага ч цүнхнээсээ зүүсэн харагдсан.
Аниа нь дүүдээ авч өгсөн үсний боолт. Гэрийн бүсгүйчүүд ийм ягаан өнгөнд дуртай болохоор, бас хямдхан 100 иен гэж байсан болохоор их өглөгч сэтгэл гаргаж авч өгсөн. Хэ хэ. Монгол бүтээгдэхүүн шүү. Хөөрхөн байгаа биз? Би бас их таалсан. Чадвал хийж сурна даа.
Энэ, номын худалдаанаас нь худалдаж авсан ном. Зарж байсан нүдээрээ инээгээд нүд нь нээх хөөрхөн алга болчихдог шинэ танил эгч санал болгоод. Уншиж эхлээгүй ээ, урд нь монголоос захиж авсан номоо ч сөхөж харж амжаагүй л явна.

Бас тэр нүдээрээ инээсэн эгчийн санал болгосон номыг худалдаж авсан. Өөрийнх нь бичиж хэвлүүлсэн ном. Миний хувьд цоо шинэ салбар байсан тул авахаар шийдсэн. Өөрийн мэдлэгийн санг баяжуулах зорилготой. тэр номныхоо зургийг авч амжаагүй байна. Дараа зураг хөрөгтэй нь ямар салбарын ном болох тухай бичнэ ээ за.
Баяр үдээс хойш 3 цаг хүртэл байсан. Тараад манай энд ахлах сургууль төгсөөд Киото хотын нэгэн их сургуульд орсон залуутай уулзаж оройн хоол идэж, шар айраг шимсэн. Мань залуу 10 сард 20 хүрч шар айраг шимж болно гэсэн албан ёсны насанд хүрчээ. Бид төрсөн өдрийн баяр хүргэе гээд л ууцгаав. Уух шалтаг? Хэ хэ.
Би сүүлийн үед улаан дарсанд дурлаад. Энд тэнд уух л боломж гарвал улаан дарсаа захиалж шимж энэ тэр. Өршөөгтий. Хэ хэ.

За за ингээд л явсаар байгаад идэж ууснаа яриад эхлэх нь. Түр баяртай.

2 comments:

БМР said...

энэ ямар хөөрхөн үсний боолт вээ, хийж сураарай хэхэ, би бас улаан винонд дуртай болоод байгаа хүнсний дэлгүүрээс аваад гэртээ уухаар гоё байдаг юмаа зардал багатай, гадуур уувал дуусаад харих чинь бас их ажил шүү дээ тэр их ажлыг хийх шаардлагагүй болохоор хэхэ

byambaa said...

tiim bgaaz. yostoi cute boolt bgaaz.

yag unen, gertee harina gedeg chin tom ajil shuu.

gertee uuh goyoo, bi ch gertee uuh durtai. hehe