Thursday, January 15, 2009

Цас




Ойрд японы ихэнх нутгаар цас ороод... Охин маань эхэндээ хөөрөөд л цасан өвгөн хийж, надаас нууцаар цас идэж, намайг гарч цасаар байлдая гэж шалж, чаргаар чирүүлж, хүүхэлдэйндээ цасан оромж хийж энэ тэр гээд л цасанд ухаангүй дурлаад л байсан юм. Тэгсэн одоо энэ цас орохоо болиосой гэчихсэн л явж байна. Өнөөдөр өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гарсан чинь зам зайрмагтаад мөс тогтчихож. Монгол л санагдлаа ш дээ.
Замдаа охин бид 2
-Монголд зам нь ингэж хөлддийшд, ээж нь зөндөө хальтарч унаж байлаашд. гэж яриад л.
Нээрээ дээр үед оросын нэг түрийтэй гутал байсан даа, нэр нь юу билээ дээ. Надад улбар шар өнгөтэй нь байсан юм. Үхтэлээ хальтарч унадаг байлаа шд. Найзуудтайгаа явж байхдаа бараг албаар хальтарч унаад байгаам биш үү. Хэнийх нь гутал их хальтардаг вэ гэж гайхуулах гэдэг байсым шигээ хэхэ. Бас нэг гоё дурсамж байдаг юм. Тасганы овоо дээрээс гулгадаг байлаа гэж. Өмднийх нь бөгсөн хэсэг нороод тас хөлдчихсөн, нэхий бээлий нь бас шал нойтон, гэртээ орж ирээд л паран дээрээ тавьж хатаана, тэр нь дарайгаад л өмсөхөд хэцүү юм байдаг байж билээ. 9 давхар байшингийн шатны бариулны хуванцар? хэсэг байдаг даа, тэрийг чарганыхаа хөлд углачихна. Тэхээр ёстой мундаг гулгана шүү дээ. Хэн нь ч тэгж сэддэг байнаа, бас нийтийн өмчийг их хайр гамгүй хэрэглэдэг байжээ хэхэ.
Өвөлөө гэж дурсамж дүүрэн...

5 comments:

  1. yostoi goyo nevsiitel orson bna shdee.
    Naad ih tsas chiny manai uugeer irehguin bh daa.
    Tsasgui hirnee jinduu huiten bna aa...
    Tanai naad nutag ch ugiin tsas ihtei gazar doo,tee(:

    ReplyDelete
  2. пээ эгч минь яг наад цасыг чинь л хүсэж байна даа

    удахгүй блогчдын цасны баяр болно. тэгхэээр л сайхан гулгаж авъя даа нээрээ


    гэснээс би бас зайсангын уруу гулгадаг байлаа шдээ. гэхдээ орой дээрээс нь биш, машин гардаг хэсгээс нь доош.

    сайхан дурсамж хөндлөө дөө ккк...

    ReplyDelete
  3. Anonymous7:32 PM

    манай үүгээр ч гэсэн их цастай бна даа. Юм ховор цагийн арга байсан байхаа шатны бүрээс авдаг чинь. Гэхдээ бас нийтийн юманд тэгж ханддаг сэтгэлгээ байсан шүү. Одоо ч байж магад. Гэхдээ Япон дулаан газар тул цас нэг их уддаггүй байх тийм үү?

    ReplyDelete
  4. Anonymous3:10 AM

    зөндөө цас, гоёоо..
    манай энд хэд хаялаад газарт буухдаа хайлаад л...
    бөөн цас үзэж цасаар байлдаж цасан өвгөн хийж, час чихарган алхмаар санагдаад байгаан.
    ойрхон Гифуд их орсон гэсэн тийшээ зүглэж цастай наадъюу гэж бодогдоод болох юм биш.

    ReplyDelete
  5. yamar ih tsas oroo ve?
    Goyo sanagdchihlaa

    ReplyDelete