Б.Ганчимэг
Задгай инээд, гэнэн үдшийг санаарай
Зөөлөн харц, бүдэгхэн хөмсгийг зүүдэлбэлЗөрүүдлэж туньдаг томоогүй аашийг санаарай
Асгаруулж уйлсан намрыг дурсвалАнхил цээжний үнэрийг санаарай
Сүмэн гунигтай нүдийг минь зурвалСүүтэн буцдаг дүрийг минь санаарай
Хусны навчис шөнөжин шаргивалХөндүүр дурсамжаа эргэн санаарай
Хүслийн анир сэвэлзээд байвалХөхний бяцхан товчийг санаарай
No comments:
Post a Comment