Ганбатын Ариунбилэг
Намрын моддын навчис шиг зүрх нь шарлан хатдаг
Зайлуул нүдний нь өмнүүр миний аз жаргал зовлон болон урсдагЖам ёсыг даган нулимсаа хацартаа зөөлхөн эгшээдэг
Хайртай хүнээ надаас тэр харцаараа л харамладагХайлан уяран тэр бид хөтлөлцөн алхахад атаархдаг
Хоолойдоо зангирсан үгээ хэлж чадахгүй зүрхэндээ шингээдэгХором төдий жаргалаар амиа солих юмсан гэж битүүхэн мөрөөддөг
Ганцаараа энэ хорвоог туулна гэхээс тэр айдаггүйГал дүрэлзэж сэтгэл шатсан хайр нь унтарна гэхээс л айдаг
Зүрхэндээ уйлсан ч нүдэндээ инээдэг тэр бүсгүй дарууханЗүүдэндээ жаргасан ч хайрандаа шаналдаг тэр бүсгүй эгэлхэн
Хажуугаар зөрөн өнгөрөхдөө харцаа бууруулдагХархан нүдэндээ гунигаа нуусаар өдөр хоногуудыг өнгөрөөдөг
Өөрийг нь ойлгох хэн ч байхгүйд гомддог ч гэлээӨр зүрхнээсээ хайр булгилуулж голоо зогоодог
Өрөвдье гэсэн ч дэндүү хатуудсан тавилан түүнд минь тохиож
Өрөвдье гэсэн ч дэндүү хатуудсан тавилан түүнд минь тохиож
Өөр хэнийг ч биш, ганцхан миний залууг хайрлаж
Гутарсан ч гэсэн гунхаагүй тэр бүсгүйгээр би бахархдагГоо үзэсгэлэн тэрэнд минь аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгэдэг.
...Өчигдөр бороо орж, солонго татсан
Өврөөс минь өндийж чи явж, би гунисанАнхны бүхэн сайхан байсан, ахин дурсахгүй
Ахиад л бороо орно, өнөөдөр солонго татахгүйЭнгэр цээжний будант гуниганд төөрөөд, сэтгэл горьгүй
Эрт эдүгээн гунигт дурсамж сэдрээд, зүрх шаналнаТэвэрт чинь мөнхөрч, хорвоог элээж чадахгүй нь
Тэнгис шиг намуухан байя, зүрх сэтгэлээрээТаг шиг уужим байя, зүрх сэтгэлээрээ
Эргэн санаж дурсвал, би дарсыг ууж, сэтгэлээ мартанаЭнгүй энэ орчлонд шүлэг тэрлэн, нулимсаа дэрлэн, нарыг үзнэ
Хэзээ ч уулзахгүй, дурсахгүй, санахгүй ээХэтэрхий их хайртай болохоор чи надтай жаргахгүй
Тэнгэртээ дүүлэн бүргэд шиг эрх чөлөөтэй байТийм л их аз жаргал чинийх байх ёстой
No comments:
Post a Comment