Thursday, December 09, 2010

Бэлэг бэлэг бэлэг

Монголд амар шүү. Гэхдээ одоо үед яадаг болсныг хэлж мэдэхгүй л байна.
Өвлийн өвгөн бэлгээ шууд өөрийн биеэр гардуулаад өгчихнө. Үнэтэй цайтай гэхгүй, амар. Тэгсэн энд яаж байна, Санта өвгөн 24-нд гэрийн нь яндангаар орж ирэн бэлгийг нь сэмээрхэн тавьчихаад яваад өгнө. Хүүхдүүд л болсон хойно айхтар нь дэндээд нээх үнэтэй юм захихыг нь яана. Энэ жил зулзага харин юу захихаа мэдэхгүй байна гээд л гүйгээд байна. Эжий аав нь авч өгдөг гэж мэдчихээд л тэгээд байна уу, үнэнээсээ юу хүсдэг юм билээ гээд эргэлзээд байна уу бүү мэд. Би тандаад л байдаг. Ном энэ тэр хүсээсэй гэж залбираад л байж байна. Тоглоом бол ч... Нэг найз нь наадаг цаас зууг гэснээ үгүй ээ мянгыг хүсч байна гэж авдым даа. Ээж нь дэргэд нь байсан, бид 2 нүдээ ирмэлцээд авах шив. Ямар ч байсан 20 хүртэл тагнуулын үйл ажиллагаа явуулахаас...

4 comments:

  1. Мэддэг болсон ч бэлгээ авах гээд заль зохиогоод байнаа. кккк

    ReplyDelete
  2. tagnuuliin ajillagaa duussan shuu. yu ogsnoo bichnee. odoohondoo geriin pc evdreed, net-s hol bolchood baigaa. uulzatlaa tur bye . humuusee. setgegdel uldeesend thanks.

    ReplyDelete
  3. Шинэ жилийн баярын мэндийг хүргээд хамгийн Сайн сайхныг бүхнийг хүсье.

    Бэлэг бэлгийн дээдээр бялхах болтугай.

    ReplyDelete