Tuesday, December 28, 2010
Санта өвөөгийн бэлэг
24нд гэртээ Крисмас тэмдэглэлээ. Бялуу идээд, тахианы мах идээд л.Энэ жилийн бүр зөвхөн 12 сард идсэн 5 дахь бялуу байлаа. За тэр ч яахав. Муу хүн идсэнээ гэж...
Охин 24-ний орой Санта өвөөд зориулж cookie бэлдээд, би нөхөртөө тэрийг өглөө ажилдаа явахдаа аваад яваарай гэж захисан юм. Тэгсэн нөхөр яасан гээч, ширээн дээр байсан шаал өөр чихэрийг нь аваад явцан байж уу. Тэгснээ ажил дээрээ цайны цагаар идэх гэсэн чинь cookie биш байхаар нь гайхаад л байсан гэнээ. Тэгээд бараагүй, маргааш идэхээс гэж авсан. Ямар азаар би охиноосоо өмнө сэрэвээ гэж. Бэлэгээ аваад бөөн баяр. Тэр дор нь залдаад, уран бүтээлээ туурвиж байгаам чинь. Тэрнээсээ ээждээ бэлэглээд л. Шүрээр янз бүрийн дүрс хийдэг юм захисан гэнээ. Ээж нь тэрийг нь мэдээгүй царайлж цугтаа үзэж соёлыг гайхаад л. Хүн нээрээ хүүхэдтэй болохоороо жүжигчин болчих юм аа. За тэгээд ер нь янз янзын авъяастай болох юм байна ш дээ. Тийм үү журмын нөхдүүд ээ?
Энэ зураг дээрх бүтээлүүдийн материал нь шүр байгаам, өөрийн дуртай хийх зүйлээ ингэж урлаад л усаар шүршээд болоо. Хэдэн минутын дараа хатаад тарж бутрахгүй болно. Юм юм бий болдог болжээ. Ноосон утсаар оосор хийсэн нь найздаа бэлэглэх бэлэг гэсэн. Бялуу, гацуур мод, зайрмаг, туулай гэх мэт дүрс байгаа шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
Усаар шүршээд ээ, ямар гоё юм бэ. Би бас охиндоо ийм шүр авч өгсийн. даанч хэлхдэг болохоор манай охин залхуураад хийхээ ч больсон. одоо нэг юм цэвэрлэдэг резинэн бээлийний хуруу болгонд нь өнгө өнгө төрөл төрлөөр нь хийгээд боогоод хадгалчихсан байна лээ. яагаад бээлийнд хийгээд байгаан гэсэн чинь энэ чинь ингээд ялгаад хийхэд амар шд гэнээ.
ReplyDeleteYamar huurhun beleg ve. Ohidod bol yostoi dajgui yum baina daa.
ReplyDeleteШинэ оны сайхан угтаарай.
ReplyDeleteИрж буй шинэ ондоо танай гэр бүлийнхэн амжилт бүтээлээр дүүрэн байг.
Та 3-таа шинэ оны мэнд хүргэе. Шинэ ондоо хүссэн, төлөвлөсөн бүхэн чинь биелэх болтугай.
ReplyDeleteХүүхэд төрөнгүүт алиалагч, саатуулагч, сувилагч, массажист нтр гээд зөндөө л дүрд хувирах шаардлага гардаг юм байна лээ
ReplyDelete