Хараад л шууд монгол гэж танив.
Номын сангаар үйлчлүүлж амждаггүй алслагдмал бүс нутагт амьдардаг хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны тухай. Яг ямар буянт үйлс вэ гэвэл "Нүүдлийн номын сан". Дэлхийн өнцөг булан бүрт ийм үйл ажиллагаа явуулдаг сайн санаат хүмүүс байдаг юм байна. Энд манай хажуугийн цэцэрлэгт автобусаар ном авчирч хүүхдүүдэд зээлдүүлдэг гэж хэлж байсан даа. Тэрэн шиг л тухайн орныхоо онцлогт тохирсон тээврийн хэрэгслээр номоо зөөдөг гэнэ. Жишээ нь заан, тэмээ, автобус гээд л.
Эх орныг минь төлөөлж хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн тухай бичсэн байна. Оюутан байхдаа ангийнхан маань нэг хүүхэд дор хаяж 5 билүү дээ хүүхдийн зурагт ном орчуулж, криллээр бичсэнийгээ уг номон дээрээ наагаад Дашдондог гуайд аваачиж өгдөг байсан санаанд оров. Бидний орчуулсан ном явж л байгаа байхдаа... Сайхан санагдлаа...
Дашдондог гуай Монголын хүүхдийн соёлын сантай хамтран 10 мянган ном бүхий нүүдлийн номын сантай гэнэ. Тэдгээр номны ихэнхи нь япон улсаас хандивлагдсан байдаг гэнэ. Үйл ажиллагааны нэр "Чихэртэй ном". Ном оо тараахаас өмнө хүүхдүүдэд чихэр тараадаг гэнэ.
-Ном чихэр хоёрын аль нь амттай байв?
-Мэдээж ном нь илүү амттай байлаа.
Хөөрхөн ажил байна даа яг энэ шиг блогчидын бичсэн сонирхолтой бичлэгүүдийг нэгтгэж хэвлээд хөдөөгийн алслагдсан газрын хүмүүст хүргэхсэн :)
ReplyDeletetiim shuu, huurhun huurhun bichleg zunduu bna te.
ReplyDelete