Ийм банцүкэ ирдэг болсон. Дэмждэг танил дүү явуулдаг юм. Хань ижил түүнийг дэмжээд сүйд болно. Аргагүй л дээ анх энд ирэхэд нь чадлынхаа хэрээр сэтгэл санаагаар дэмждэг байлаа. Сүртэй биш л дээ. Хүний нутагт ах аа эгч ээ гээд гэмгүй сайхан нөхөрлөсөн л гэж бодож байгаа.
Миний хувьд сүүлийн үед сүмо нэг их үзээд байхаа больчихсон. Аса-г зодог тайлснаас хойш хэхэ. Яахав эх орон нэгт бөхчүүд минь тодорхой хэмжээгээр хөлс хөдөлмөрөө урсгаж, хичээж байгаа болохоор дотроо бол дэмжинэ л дээ. Хальт мэдээ сонсоно.
Энд ахлах сургуульд хэрэв сүмогийн сонгон гэж байдаг л бол бэлтгэлийг маш сайн хийдэг. Өдөр бүр. Бэлтгэлгүй өдөр гэж байдаггүй юм билээ. Бас л их өвөрмөц ертөнц.
Энэ удаагийн банцүкэг харсан чинь монгол бөхчүүд нэлээд цөөрсөн байна лээ. Гэхдээ би боддог юм. Их дажгүй сэргэлэн цовоо хөвгүүд ээ сүмо руу явуулчихаад байдаг нь жаахан туйлшраад байгаа юм боловуу гэж. Мэдээж дуртай, авъяастай болоод ирээд, цойлоод явбал сайхан л даа.
За за энэ сардаа амжилттай барилдаарай...
Өө тийм энэ банцүкэ нь өнгөрсөн билүү тэрний өмнөх ч билүү сарынх байх.
зарим хүмүүс А.Сүхбатыг зодог тайлснаас хойш монгол бөх, дагвааг зодог тайлснаас хойш сумог үзэхээ больсон гэдэг. за бараг би ч тийм юмуу дөө
ReplyDeleteBentel Bi: ер нь бодоод байсан бараг тийм юм байна шүү. Энэ А-гаар эхэлсэнгүүдэд жаахан учир байх шиг байна тийм үү?
ReplyDeleteЧи япон нөхөртэй юм уу?
ReplyDeleteNo mgl nuhurtei.
ReplyDelete