Ерөнхийдөө амжилттай болсон. Крисмас баяр.
Өглөө 10 цагт хүүхдүүдээ цуглуулна. 9:45 гэхэд хүүхдүүд гадаах цэцэрлэгт цуглаад, нэг цэрэг тэдгээрийг дагуулж ирнэ. Дарга миний бие хэдэн цэрэгтэйгээ 8:30 гэхэд хороон дээрээ цуглаж өрөөгөө бэлдэнэ. Ширээ сандал засах уу эсвэл хураах уу гэдгээ шийднэ. Мөн өрөөгөө чимэглэнэ. Сүр бадруулдаггүй юм билээ. Гэртээ байгаа ганц нэг зүйлээ авчирч хананд наагаад л болсон. Том зулзагаараа зураг нэгийг зуруулж очсон нь болсон байна лээ.
Мөн 6-р ангийн хүүхдүүд бас түрүүлж ирсэн. ганц нэг чимэглэл хийсэн.
50 хүүхэд цугласан. 8 бүлэгт хуваасан. 1-6 ангийн хүүхдүүдэээ хольж. Ингэх нь их ач холбогдолтой. Учир нь нийлдэг нийлдэгээрээ болж бөөгнөрөхгүй. 1 болон 2-р ангийн гэсэн жижгүүд шоовдорлогдохгүй. Том нь багыгаа чирээд тэмцээнд оролцчихно.
Хамгийн эхэнд шагайгаа тоглуулсан. Ганц нэг охин ярвайж харагдана лээ. Худалч хүнд ястай мах идэж үзээгүй улсууд арга ч үгүй биз дээ гэж. Би ч тоохгүй л дээ. Гөлийчихсөн шүү дээ.
Дараагаар нь бэлдсэн ундаа, амттанаа тарааж газар суулгаад бинго тоглуулсан. Эхэлж бинго болсонгууд нь ирж бэлгээ авна. Энэ бэлэг нь өнөө дарга цэрэг нийлж бэлдсэн бэлэг. Ууттай тул гаднаасаа харагдахгүй. Хүүхдүүд мэдэхгүй болохоор том нь юу бол? Жижиг нь ямар бол? гээд л тэрүүхэндээ сонгож ядаад байсан. охин бид 2-ын бэлдсэн бэлэг таалагдсан. Ундаагаа ууж дуссаны дараагаар цаас, чулуу, хайч буюу манайхаар бол хуруудаад ялагдсан нь хойно цуварч урт цуваа үүсгэж тоглосон. Ингэж тоглоход ямар нэг цоглог ая дардаг юм. Тэрийг нь төгөлдөр хуур дардаг 6 болон 5 дугаар ангийн хүүхдүүд ээлжээрээ нэг нэг ая тоглосон. Мөн хөтлөгч нь 6 ангийн хүүхдүүд гэх мэтчилэн хүүхэд төвтэй арга хэмжээ болов.
No comments:
Post a Comment