Monday, January 27, 2014

Жилийг хамтдаа

туулах дэвтэр минь. Ягаан өнгөтэй нь. Саарал нь 2013 оныг хамтдаа туулсан. Дотор нь зөндөө л зүйл бичээстэй байгаа.  Ажлын хөтөлбөр. Хувийн аялал. Өдөр тутмын амжуулах зүйлс гээд л. Мөн данс тооцоо ч бий. Бас нэг нууцаа хэлбэл нет хэсч яваад олж мэдсэн номны нэрсээ тэмдэглэж аваад наашаа ирэх хүнд захьдаг. Мөнгийг нь өгөөд захина, бэлгэнд захина. Хэ хэ
Ингэж дэвтэр хөтлөх нь утсыг бодвол давуу талтай. Тэр нь хэдийд ч нээж болно. Сүүлийн үед ухаалаг утас гараад юм л бол утсан дээрээ тэмдэглэх нь их ч, цэнэг нь дуусна, эвдэрнэ, гээнэ гэх мэтчилэн сул тал бас байна аа байна.
Мөн ажил хэргийн уулзалт энэ тэрд утас нээж харах нь бүдүүлэгт орно.
2014 онд ч зөндөө сайхан зүйлсээр дүүрээд түнтийх болтугай. Яагаад түнтийх вэ гэхээр наадаг цаас их хэрэглэдэг юм би нь. Наагаад наагаад л явчихна шүү дээ.

4 comments:

  1. Мөн ч хэрэгтэй эд дээ. Жил бүр жижиг дэвтэр 3-ийг хөтөлдөг. Нэгийг нь байнга авч явдаг, хувийн зүйлс болоод хүмсүүдийн төрсөн өдөр, ойр зуур данс тооцоо, нөгөө 2 нь ажил дээр байдаг нэгэн дээр нь хурал хуй, нөгөөх дээр нь өдөр тутмын хийх ажлын төлөвлөгөө. Амь, ажлаа хольж хутгахгүй гээд нэг харсан 3 дэвтэртэй болсон байна.

    ReplyDelete
  2. Mundag yum o. Bi odoohondoo baito hiideg bolhor neg l note-toi hehe. Mundag ajild orohooroo l olniig hereglen ee. :)

    ReplyDelete
  3. bi bas jild neg iim devter heregledeg, Smart utas neg heseg hereglesen demii ym bna lee. garaar bichingee teriigee togtoochih n amar. gar utsan dr bichiheer martaad bdiin.

    ReplyDelete
  4. Gavaa Lkhava: tiim te, devter bas suuld dursgaltai bdg yum bilee.

    ReplyDelete