Сулавтар амттай ч дажгүй хоол байлаа. Аан тийм, загасны яс нь жаахан төвөгтэй байлаа. Хар амар загас. Ээж аавыгаа хараад хөөрсөн хэдэн хүүхдүүд л байна лээ. Манай хүн жаахан эрхлэнгүй, онгироод л чанга чанга яриад сүйд байв. Багш нь инээд алдаад л хэхэ. Гэртээ эрхлээд хүнээ байчихдаг хүн чинь өөрөө хоолоо идсэн. Бас жижүүрийн ээлж нь таараад, жижүүрийн ээлжтэй хэсэг хүүхдүүд "тавтай сайхан хооллоорой" гэж хэлснээр бүгд хоол ругаа ухасхийгээд л дайрав. ккк.
Ер нь бол намайгаа гэртээ байхад
Ингэж хүүхэтэйгээ өдрийн хоол идэхдээ огт үнэгүй хоол буудна гэж байхгүй л дээ. 200 иен урьдчилаж төлсөн. Агшаасан цагаан будаагаа өөрсдөө авч очно. Хүүхдүүд бас тэгдэг юм. Ингэхдээ 3 наснаас дээш хүүхдүүд л авч очно. Яслийнхан авч очихгүй.
Энэ арга хэмжээ нь жил бүр зохиогдоно. Би өнгөрдөг жилүүдэд ажлын хэнхэгтэй хүн, ажлаасаа чөлөө авч чадахгүй гээд очиж байгаагүй юм. Тэртээ тэргүй ханиад хүрч бариад л заавал чөлөө авдаг болохоор, зүгээр нэг хоол иддэгийг нь харах гэж чөлөө авч байхаар өвдөхөөр нь л тэр чөлөөгөө авъя гэж бодоод. Мөн дээрээс нь аягүй бол намайг хараад уйлж унжаад хоолоо ч идэхгүй төвөг болно гэж бодсон л доо. Энэ жил харьцангуй биеэ даагаад, бас ч нийгэмшээд ирж байгаа юм чинь гайгүй, хүн шиг байх болов уу гэж бодов. Тамирын өдөрлөгтөө ч хүн шиг оролцсон болохоор нь. Яг л төлсөөлж байснаарь хүн шиг хоолоо идэв. Жаахан хөөрөөстэй байсныг эс тооцвол хэхэ.
Нэг нээлт хийв. Гэртээ идэхгүй гээд маяглаад байдаг ногоог хээв нэг идсэн. Брокколи, далайн замаг гээд л. Өнөө оройноос эхлээд идүүлэх гэж хичээнээ. Онгироож байгаад л идүүлдэг л юм, хааяадаа тахил нь буруу өргөгдчихөөрөө идэхгүй зөрөөд байдаг болохоос.
Мөн багш нь хүүхэд бүрийн ээжид нь хүүхдийнх нь онцлогийг хэлж байсан. Хоолондоо сайн, нэмдэг, үлдээдэг, түргэн иддэг, удаан иддэг гээд л. Манай хүнийг бол яг л хэлж байна лээ. Их удаан иддэг, дургүй зүйл их байдаг гэв. Үнэн үнэн.
Бас нэг сүрхий зүйл нь тогооч нь гээд нэг залуу орж ирээд хоолны материал, онцлог зэргийг тайлбарлаж өгсөн.
Жич 1: Гэртээ өнөө орой хар амар загас шар иднэ. Хажуугаар нь хятад байцаа болон цагаан луувангийн шөл, цагаан будаа, вандуйтай чанасан бууцай иднэ.
Жич 2: Зураг авч амжсангүй, дараа нь дуурайж хийсэн гэрийнхээ хоолны зургийг оруулна аа.
tanai manai 2 ohin adilhan ymaa. namaig harahaaraa erhleed bish bolchino. Bhgui ued biye daagd bugdiig hiine, idne uuna, erhelj yanz bur bolohgui ugend orood HUN Shig bdg gsn. nadtai bhdaa eniig idqu teriig idqu, ingej toglono, tegj toglohugi, yawna ywahgui gd hetsuu. Emeeteigee yawahaar zuv zugeer alhaad orood irne. nadtai aywahaar zamdaa tolgood ym uzeed, tag zogschino ... tsetserlegiin hool goyo shuu, manai ohin tsetserleg deeree buh nogoog idne, gertee aliig n ch idehgui ... Ene huuhduud yaagd tegdiin boloo
ReplyDeletehehe. huuhduud medej bgaa, eej l minii tald bna, yaj ch bsn minii tal gej. aihtar ted nar chin hehe
ReplyDelete